Гишүүдийн бичлэгийг хийсэн ажилтныг хална гэнэ үү

94c3f21d1a02432c43ba79be7052a6c5_1200-768x384УИХ-ын гишүүд ажлын байран дээрээ байгаа байдал нь олны дургүйг хүргэж, цахим ертөнцөөр л нэг шуугиж буй. Тухайлбал, Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүн байнгын хорооны хурал дээр бохь зажилж даналзсан. Бүүр олныг гайхшируулаад байгаа нэг бичлэг бол Б.Ундармаа гишүүний согтуу байгаа бичлэг юм.

Энэ мэт эрхэм гишүүдийн бүдүүлэг үйлдэл олны дургүйцлийг хүргэж, цахим ертөнцөд шүүмжлэл дагуулсаар. Гэтэл УИХ-ын дарга ч тэр, гишүүдийнхээ энэхүү үйлдэлд хариуцлага тооцож чадахгүй л байгаа.

Тэгвэл нөгөө “Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа жанжин” гэхчилэнгээр гишүүдийн хурлын бичлэгийг хийдэг ажилчдад уураа гаргаж, халах гэж байгаа гэнэ шүү.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын техникийн албаны ажилчдад хариуцлага тооцох юм байх. Угтаа бол бичлэг хийсэн ажилтнууд биш, харин учраа олохгүй байгаа “бор халзан хонь”-уудаа жаахан ч гэсэн сургамаар юм даа.

Ж.Өөдлөн

Эх сурвалж: MMinfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих