С.Эрдэнийн хар пиар илчлэгдлээ
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг дэх намын гишүүдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа. Тэднийг хооронд нь хагаралдуулж, намынхаа нэр хүндийг унагахгүйн тулд уулзалтыг нь зориуд хамт байхаар зохион байгуулж байгаа намынх нь бодлогыг буруутгах аргагүй. Нэр дэвшигчид ч гэсэн эвийг эрхэмлэж, зөвхөн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж, намаа шинэчлэхийн төлөө хамтдаа зүтгэнэ гэх. Үнэн хэрэгтээ бие биеийнхээ эсрэг сөрөг пиарыг хэдийнээ хийгээд эхэлснийг сошиал орчноос төвөггүйхэн олж харж болно. Жишээлбэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн багийнхан 2016 оны орон нутгийн сонгуулиар БГД-ийн Ардын намынхны эсрэг ашиглаж байсан пэйж хуудсаа одоо журмын нөхдийнхөө эсрэг ашиглаж байна. НУУХ АРГАГҮЙ ҮНЭН гэх энэ пэйжид өмнө нь БГД дэх Ардын намын дарга, “Оргил” худалдааны төвийн эзэн Жамбалын Ганбаатар болон түүний багийнхны эсрэг өч төчнөөн мэдээлэл орж байж. Гэтэл сүүлийн үед Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын нэр дэвшигчдийн талаар сөрөг мэдээлэл нэлээд постолсон байх юм. Магадгүй, тэднийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж харж байгаа бололтой. Энэ талаар фэйсбүүкийн зарим нэг пэйжид мэдээлсэн байна.
Шуурхай.мн
URL: