М.Оюунчимэг гишүүн шоколадны бүрмэл л идсэн

1201701191484767965Шинэ гишүүдийн паян үргэлжилсээр л. Саяхан сошиалаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Байнгын хорооны хуралдаанд оролцож байхдаа юм идсэн бичлэг цацагдсан нь нэлээд шүүмжлэл дагууллаа. Харин тэрбээр энэ талаараа тайлбар хийхдээ, “Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм, өнгөрсөн мягмар гариг. Өглөөний 09 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шоколадны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ” хэмээв. Харин зарим нэг шооч нөхөд гишүүнийг боов шоов идэж сууна хэмээж байсан ч шоколадны бүрмэл л идсэн гэж байна шүү дээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 19 January 2017

Тэр чихэр идэх яахав дуурч муухай л харагдаж бналээ гэхдээ ийм олон жил тв ажиллахдаа усээ угааж янзалж сурмаардаа

Сэтгэгдэл бичих