“Эрдэнэт”-ийн 160 саяын үнэтэй маркшейдерийн багажийг “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам”-ын захирал дамжуулан заржээ

11(322)Хаалтын менежмэнтдээ орсон гэх “Эрдэнэт” үйлдвэрээс авч гаргаж болох бүхнийг гаргаж байгаа аж. Тус үйлдвэрт маркшейдер геодизийн хэмжилт хийх зориулалтын “Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг ширхэг багажийг байсан Монголд ховор үнэтэй эд байжээ. Нийтдээ 86790 доллар буюу 160 сая төгрөгний үнэтэй.  Хоёр багажийн нэг нь Геологи хайгууллын ангид нөгөө багаж нь Инженер зураг төслийн төвд байсан. Шинэ багажаа тэр дор нь зохих байгууллагад нь бүртгүүлж баталгаажуулах ёстой ч хариуцсан албан тушаалтнууд нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байжээ. Тийн атлаа хувийн компанид түрээсээр ашиглуулах нэрээр өгсөн нь цаашаа дамлагдаж зарагдаад алга болсон байна. Өдгөө нэг нь зарагдаад нөгөө нь ашиглах аргагүй болсон тул үйлдвэр 160 сая төгрөгөөрөө хохирчээ. Ховорын дээр үнэтэй энэ багажийг “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” компаний захирал Л.Р нь гүйцэтгэх захирал асан Д.Б-аар дамжуулан “Эрдэнэт”-йин дарга нарт хүсэл тавьж хоёр сарын хугацаатайгаар түрээслэхээр болжээ.

Түрээсийн гэрээг үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн дарга байгуулсан гэнэ. 2015 оны 1-р сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хоёр багажийг удирдлагых нь хамт хүлээлгэн өгөхөд “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” компаний гүйцэтгэх захирал нь инженерийн хамт ирээд аваад явсан гэнэ. Гэрээнд зааснаар тус компани нь баруун бүсийн таван аймгийг төмөр замаар холбох төсөл дээр төмөр замын хэмжилтийг хийхэд ашиглах байжээ. Гэсэн ч нэг ч удаа ашиглаагүйгээр барахгүй нэгийг нь дамлаад зарчихсан гэнэ. Авсан хүн нь цаашаа мөн л заржээ. Зарсан эзэн нь компаний захирал Л.Р аж. Түүнээс ховор багаж худалдан авсан Б.Э нь “…Рагчаасүрэнтэй 2012 онд хамтарч 1-2 ажил дээр ажиллаж байсан. Trimble R10 Model 00 загварын багажийг худалдаж авахын тулд компаниас компани хооронд шилжүүлэх ёстой байсан тул найзынхаа “Тэнгэр дээдэс” компаний нэр дээр шилжүүлж авсан. Багажийг 52 саяар худалдан авахаар тохиролцсон. ..надаас Форд Ф-150 маркийн тээврийн хэрэгсэлийг 24 саяд үнэлэн мөнгийг нь өгнө гэж  аваад өгөөгүй байсан. Ингээд 24  саяыг хасаад үлдэгдэл 28-ыг нь өгсөн. Trimble R10 Model 00 загварын багажийг ашиглалгүйгээр шууд “М-ЭЙ-Жи” компанид 50 саяар төгрөгөөр зарсан” гэжээ. Ийнхүү хоёр компани дамжигдан зарагджээ. Мөн “Их хаадын хишиг” гэдэг компаний нэр ч сонсогджээ. Л.Р нь “Багажийг баталгаажуулалт хийлгэхийн тулд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлсэн. “Эрдэнэт”-ийг  залилан мэхлэх санаа байгаагүй. Ажлын мөнгө орж ирэхээр шинэ багаж авч өгье гэж бодож байсан” гэсэн байна. Өдгөө хоёр багажны төлбөр болох 160 сая төгрөг “Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам”-ын захирал дээр буужээ. Үйлдвэрээс багаж очиж авсан гүйцэтгэх захирал нь багаж зарагдахад ажлаасаа гарсан байсан тул хэрэгт холбоогүй болж таарчээ. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн холбогдох ажилтнууд түрээсийн гэрээ дуусахад үнэтэй багажаа  хөөцөлдөж авахын оронд “гэрээ сунгахаар дарга нартай чинь ярьчихсан” үгэнд нь хууртан сууж байжээ. Мөн үйлдвэрийн хэн гэдэг дарга нь бүртгэлгүй, баталгаажилт хийгдээгүй үнэтэй багажийг хувийн компанид түрээс нэрээр өгөх шийдвэр гаргасан нь тодорхойгүй үлджээ.
NUUTS.mn

URL:

Сэтгэгдэл бичих