Солонгосын зартай хулгайч Л.Чинбат, Л.Гүндалай нарынхаас үнэтэй бурхан хулгайлжээ
Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарсан байна. БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч этгээд манай улсын олны танил, алдартай айлуудаас хулгай хийсэн байна.
Тэрбээр нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан зартай нэгэн аж. Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт”-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлууд байгаа гэнэ.Одоогийн байдлаар 20 гаруй бурхан хулгайлсан нь тогтоогдсон байна.
URL: