“Алт-2″ үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

1470897393_6cc00f4f48b7eea03738cb8f77f59a7bbfd16826Засгийн газрын бчигдөр болсон ээлжит хуралдаанаар “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болсон байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах аж. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.

 

Ж.САЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих