Бид эрүүл орчинд амьдармаар байна

hvvhed_1Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг эрх мэдэлтнүүдийн чихэнд хүргэж, нүдэнд харагдуулж, анхаарлыг нь хандуулахын тулд хөлс хүчээ гарган ажиллаж байгаа нэгэн байгууллага бол “Утааны эсрэг ээж аавууд”-ын ТББ билээ. Тэгвэл тус төрийн бус байгууллагыг санаачлан олон ажлыг зохион байгуулж буй Ц.Пүрэвхүү цахим хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Тэрбээр “Утаа болон агаар орчны бохирдол бидний баян ядуугийн ялгааг улам тодотгох индикатор болж байна. Боломжтой айлууд Зайсан эсвэл Санзай, Төв аймгийн Сэргэлэн сум тийш утаагүй бүсүүдэд орон сууц хаустай байна. Тэд хотын төвийн байшиндаа метр квадратын хэмжээнээс хамаарч үнэ нь нэмэгдэх агаар шүүлтүүрийг 1.5 сая төгрөгөөс дээш үнэтэйгээр авч гэр доторх агаараа цэвэршүүлж амьдарч байна. гадаа гарахдаа сайн чанарын масктай, ажил дээрээ бас нэгэн үнэтэй агаар цэвэршүүлэгчтэй. Хүүхдүүд, ач нар нь ихэвчлэн гадаадад. Цэвэр усны крантдаа хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй байдаг усны шүүлтүүртэй. Амьдардаг орон сууцны хороолол нь хөрсний бохирдлоос харьцангуй ангид. Ингээд Орчны бохирдлын гамшгаас өөрсдийгөө мөнгөөр харьцангуй хамгаалчихаж чадаж байна. Харин дундаж давхаргынхан 60 хүртэлх метр квадраттай байрандаа 1.2 сая төгрөгийн үнэтэй агаар шүүлтүүрийг авах гэж лийзингдэх гэж үзэж байна. Усны шүүлтүүр тавиулах гэж бас 2 сая орчим төгрөг тул түүнийг нь ихэнх нь орхих аж. За гэр хороололд байгаа айлууд сайжруулсан зуухыг 90000-290000 төгрөгөөр тавиулах боломжтой нь нэг хэсэг байна. Байшинтай, гэртэй аль нь ч бай сайжруулсан зуух, түлшийг ойлгож хэрэглэж байгаа цөөн хэсэг байгаа ч үнэндээ утааг бууруулаагүй. Тэдний хувьд худгийн усыг цэвэршүүлж хэрэглэх боломж бол бүр хэцүү. Бараг л боломжгүй. Түүнээс цаашилбал нүүрсээ авч дийлээд түүгээрээ гэрээ дулаалж, хоол хүнсээ болгож байгаа айлууд нэлээд жин дарж байгаа. Энэ хүмүүс бол 370,000 төгрөгөөр хепафилтер авч гэр доторх агаарын бохирдлоо бууруулах нэн шаардлагатай хүмүүс. Шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбогдуулаад тоолуур 80000-130000 төгрөгөөр авах шаардлагатай болчихсон, цахилгаан халаагуурыг нь 1.2 сая төгрөгөөр авч лизинг төлөх шаардлагатай болчихсон, дээрээс нь 370,000 төгрөгийн хепафилтер авах шаардлагатай болчихсон, мөн хүүхдүүддээ өөрсөддөө долоо хоног бүр 10,000 төгрөгийн маск зүүх шаардлагатай болчихсон хүмүүс. Тэд энэ санхүүгийн ачааллыг давж эрүүл мэнд гарч чадах уу. Тэдний хүүхдүүд эцэг эхийнхээ санхүүгийн чадваргүйн золиосыг уушиг эрүүл мэндээрээ төлөх нь тодорхой байгааз???? Цаашилбал Ганжавхлангийн эмзэглэн нэрлэснээр “Зэрэгцээ ертөнцийн хүмүүс”!!! Бидний л нэг хэсэг, бидний л нэг монгол нялх үрс. Бидний ертөнцийн нэг хэсэг нь боловч нийгэм нь тэднийг тусдаа өөр ертөнц мэт орхичихсон учир Ганжавхлан бидэнд юм бодогдуулах гэж “Зэрэгцээ ертөнц” гэж нэрлэсэн болов уу. Өнөө шөнө л хөлдөөд үхчихгүйн тулд цуглуулсан кардон цаасаа өлсөхийн эрхэнд мэрэх хүүхдүүд амьд үлдэхийн төлөө тэвчих “Зэрэгцээ ертөнц”. Тэнд хүүхэд кардон цаас мэрж байхад би энд хүүхдийн 21000 төгрөг аваад яахын бээ. Ийм л шударга бус хувиарлалттай нийгэм. Энэ мэт хүнд, нэн ядуу нөхцөлтэй айл өрх Улаанбаатарт 20,000 орчим бий гэсэн албан ёсны судалгаа бий.

Purewkhuu Tserendorj-н зураг.Гэтэл хотын дарга Утаатай тэмцэхдээ нүүрс төлсөн айлыг торгоно гэнэ. Кардон мэрж байгаа хүүхдүүдийг хамгаалж чадаагүй байж, тэр гэр бүлд нийгмийн үйлчилгээ хүрч чадаагүй байж яаж торгох гээ вэ? “Зэрэгцээ ертөнц”-д зарцуулахаар боллоо гээд хүүхдийн 21000 төгрөгийг хумихад, Их тэнгэрийн засварын үйлчилгээний мөнгийг танахад, Спорт цогцолборуудын барилгын мөнгийг танахад, төрийн өмчит кмопаниудын захирлуудын цалинг танахад бидний цөөхөн Монголчууд бухимдахгүй байхаа. Ердөө 200,000 яндангийн утаа, 20,000 айлын, гол нь хүүхдүүдийн амьд явах эрх зэргийг л хамтад нь шийдчих үндэсний хөтөлбөрийг л Утааны эсрэг ээж аавууд Засгийн газар, Хотын дарга нараасаа хүсэж байгаа шүүдээ. Хаана байна тэр хүмүүнлэг ардчилсан нийгэм?Хаана байна тэр бүгдийг чадна шийднэ гээд байсан улс төрчдийн сонгуулийн үеэрх амлалт? Утаагаа арилгаад өгчих л дөө” хэмээжээ.

Бодит үнэнийг өчсөн түүний үг эрх мэдэлтнүүдэд нэгийг бодуулж, нөгөөг тунгаах сэдэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Утаатай тэмцэх нэрээр улсын төсвөөс олон зуун тэрбум төгрөгийг зарцуулсан ч өнөөдөр бахь байдгаараа байгаа нь харамсалтай. Энэ бүхнийг цэгцлэх цаг болсон. Одоо  иргэдээ сонсох цаг нь ирсэн шүү эрх мэдэлтнүүд ээ…!!!

Purewkhuu Tserendorj-н зураг.Purewkhuu Tserendorj-н зураг.

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Сэтгэгдэл бичих