Бүсгүй гишүүд маань барцад ихтэй байна

542016 оны УИХ-ын сонгуулиар нийт 129 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөнөөс 13 нь ялалт байгуулж УИХ-ын гишүүний эрхээ авсан билээ. Тэдгээрээс 12 нь МАН-ын гишүүн бол Завхан аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан З.Нарантуяа ганцаараа АН-ын гишүүн юм. Ингээд МАН-ын эмэгтэй гишүүдийг хэн, хаанаас гарсныг сонирхуулья:

 

УИХ-ын наймдугаар тойрог Баянхонгор аймгаас М.Билэгт

УИХ-ын 12 дугаар тойрог Дорноговь, Говьсүмбэр Г.Мөнхцэцэг

УИХ-ын 22 дугаар тойрог Өмнөговь аймгаас Н.Амарзаяа

УИХ-ын 25 дугаар тойрог Сэлэнгэ аймгаас Н.Оюундарь

УИХ-ын 49 дүгээр тойрог Баянзүрх дүүрэг Д.Оюунхорол

УИХ-ын 51 дүгээр Баянзүрх дүүрэг Б.Саранчимэг

УИХ-ын 55 дугаар тойрог Хан-Уул дүүрэг Д.Сарангэрэл

УИХ-ын 62 дугаар тойрог Сүхбаатар дүүрэг Ц.Цогзолмаа

УИХ-ын 64 дүгээр тойрог Чингэлтэй дүүрэг М.Оюунчимэг

УИХ-ын 67 дугаар тойрог Баянгол дүүрэг А.Ундраа

УИХ-ын 71 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэг Н.Гарамжав

УИХ-ын 75 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэг Б.Ундармаа

 

Шинэ он гарснаас хойш МАН-ын эмэгтэй гишүүд хэл амны их барцадтай байгаа гэхэд хилсдэхгүй. Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа бохь зажилсан, Чингэлтэйн М.Оюунчимэг боов идсэн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол утааны асуудал ярьж байхад унтсан, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа гишүүн хуралдаа согтуу мэт сууж байсан гээд ойрын өдрүүдэд сенсацийн эзэд болоод байгаа. Тэр хэрээр сошлынхныг хэсэгтээ баясгаад уйдаахгүй байгаа бололтой.

 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бохь зажлан сууна. Утааны эсрэг байнгын хорооны хурал…

 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байнгын хороон дээр цай ууж, боов идэв

 

 

Ууцан байшдээ , ууцан байна Ундармаа гишүүн чинь…

 


Өнгөрөх намар МАН-ын зарим эмэгтэй гишүүд Өмнөд Солонгос улсад ажлын айлчлал хийх үеэр бас тэдний хувцаслалттай холбоотойгоор нэг хэсэгтээ шуугиад амжсан. Харин үүний дараахан эмэгтэй гишүүд хувцаслалтдаа ихээхэн анхаардаг боллоо гэсэн мэссиж түгж байсан санагдана.

 

 

Ер нь, олон нийт гэдэг, эрхэм түшээдийн хэн юу бүтээснийг онцолж магтахаас илүүтэйгээр хэн хаашаа хараад хэрхэн инээчив гэдгийг бараг шуугиан болгодог гэхэд хилсдэхгүй. Иймд эрхэм гишүүд маань, ялангуяа олны анхаарлын төвд байдаг бүсгүй түшээд маань хуралдааны үед бие хаагаа аятайхан авч явахгүй бол хэзээний л нэг хэрэгт дуртай этгээдийн дуран хараанд өртөөд олны хэл амны бай болж мэдэх нь байна шүү!

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Нэр: хуцахаа болиоч Огноо: 23 January 2017

за шал худлаа. та нарын барцад яамай байна аа. эрхэлж тунирхахаа л бодох юм. ард түмэн чинь харин барцадтай байгаа юм биш үү.

Сэтгэгдэл бичих