Хүний мах иддэг хүн байна, цаана чинь…

fd12331831e1a2c5bigТөв аймагт саяхан нэгэн өвөрмөц хэргийн шүүх хурлын ажиллагаа хойшилсон байна. Тэр нь ямар хэрэг байсан бэ гэвэл:

Самранд явж байсан иргэн Б нь удаан уулзаагүй найзтайгаа ууланд тааралдан тэврэн мэндэлсэн байна. Тухайн үед уг этгээд согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан учраас согтуудаа солиорон найзынхаа хамрыг тас хазчихжээ.

Найз нь “хамрыг маань өгчих л дөө” гэж гуйсан боловч нөгөө согтуу солиот нь нүдэн дээр нь харсаар байтал зажлан идсэн гэнэ. Үнэхээр хэлэх үг олдохгүй гэмээр…

Ингээд Төв аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүх найзынхаа хамрыг тас хазаж идсэн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлыг явуулах байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас хойшилсон бололтой.

 

Д.Чингүн

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих