Агентлагийн дарга өндөр Шараваа хүн зоджээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар саяхан томилогдсон, өндөр хэмээх хочтой Ц.Шаравжамц 2017 оны 01 сарын 16-нд өглөөгүүр Спортын төв ордны 308 тоот албан өрөөндөө нэгэн спортын холбооны даргыг хүлээн авч уулзах үеэрээ ам мурийж, Монгол улсын гавьяат цолтой, 67 настай ахмад спортын зүтгэлтэнг нүүрийг нь булдруу болтол нь цохиж зодон, унагаан өшиглөж танхайрчээ. Түүнийг зодуулж байхад БТСГазрын 2 ажилтан түүний хажууд байснаар салгаж авсан байна.
Энэхүү спортын ахмад зүтгэлтэн нь тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн 8 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгөн, шүүх эмнэлэгт хандан магадлал тогтоолгожээ. Шүүх эмнэлгээс түүнийг хөнгөн гэмтэл авсанд тооцсон ба тархи нь доргиж, нүүр нь хавдан, шалбархай үүссэн болохыг тогтоосон байна.
Тухайн өдөр Ц.Шаравжамцыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дуудсан боловч, өрөөндөө байхгүй, утсаа таслан зугтаасан гэнэ. Ийнхүү Ц.Шаравжамц нь Монголын хамгийн өндөр биетэй, том сүрлэг ээ гайхуулан, сүр хүчээ харуулж, төрийн албан хаагчийн ёс зүйгүй загнаж, спортын гавьяат ахмад зүтгэлтэнг үг хэлээр доромжлон, өрөөнөөсөө хөөж, хүний биед халдан зодож танхайрсанд нэрээ нууцалсан спортын зүтгэлтэн ихээхэн гомдолтой байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын Удирдах зөвлөл, БСШУС-ын сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга нарт хандан арга хэмжээ авахуулахаар өргөдөл гаргахаар болжээ. Түүнчлэн иргэний шугамаар Монгол Улсын шүүхэд гомдлоо илэрхийлэх гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hhe ugaasaa ongiroo hun dandaa deerlegdeg garshd arga hemjee avaa
pizdag hal