Ц.Нямдорж худлаа ярьжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны үеэр тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан боловсруулсан Цагдаагийн тухай хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг уялдуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьсан хэмээн мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу “Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслүүдийг 2010 онынамрын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд явуулсан байна.

Цагдаагийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр зогсоолгох тухай хүсэлт ирсэн гэх энэхүү мэдээлэл нь ташаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Уг байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж баталгаагүй мэдээлэл дээр үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль хэлэлцэн батлах үйл явцад саад болж байгаа мэтээр ярьсанд харамсч байна.

Цаашдаа хууль хэлэлцэн батлах үйл явцдаа хариуцлагатай хандаж, мэдээллийг нягталж, Төрийн тэргүүний нэр хүндэд халдахгүй байхыг хүсье.

Ерөнхийлөгчийн Тамгын газар


URL:

Сэтгэгдэл бичих