Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ

1201701181484682759Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 19-р хорооны  “Доод салхитын … тоотод нас барсан хүн байна“ гэсэн мэдээллийг авч, цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж шалгахад гал түлж байсан 56 настай эрэгтэй иргэн З нь зуух хүчтэй дэлбэрсэний улмаас хүнд бэртэл авч газар дээрээ нас барсан байна.

Одоогийн байдлаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих