Зүрхний өвчин ба холестрин
Зүрхний үйл ажиллагаагаа сайжруулах хамгийн гол арга нь амьдрал ахуйн зөв хэвшлийн баримтлах явдал юм. Үүнд:Тамхи татахгүй байх, хоол ундныхаа бүтэц найрлаганд анхаарал тавьж давс, тос өөх зүйлсийг багасган, витаминлаг чанараа алдаагүй шинэ бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж, жингээ зүй зохистой хэмжээнд нь барьж байх явдал юм.
Өөт тос ихтэй хоол унд хэрэглэдгээс цусан дахь холестерол нэмэгдэж артерийн судсыг хатууруулна. Мөн бусад хүчин зүйлүүд тухайлбал сэтгэл санааны дарамт, тамхи татах, даралт их байх зэрэг нь нөлөөлдөг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин их тохиолддог.
Холестерол багатай хоол, хүнс хэрэглэх:Цусан дахь холестринын хэмжээ нь нэг хувиар багасгахад зүрх судасны өвчин хоёр хувиар буурна. Энэ мэтчилэн 5 хувиар багасгавал өвчлөлт 10 хувиар багасна. Хоол хүнсснийхэээ тослогийг багасгахын тулд:Өөх тосны хэрэглээг 20 хувиар багасгах, Амьтны гаралтай өөх тосны хэмжээ нийт хэрэглэж буй илчлэгийн 10 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй .
URL: