Цэнхэр үст Цэрэнг заналхийлэв үү!!!

d4395d8a2d562c5706e33ae7b535c2867f83b558Цэнхэр үст Цэрэн нэрээр алдаршаад байгаа бүсгүй сүүлийн үед оффшор бүсэд хэдэн саяар нь ам.доллар мартдаг С.Баярцогттой ширүүхэн тэмцэж байгаа. Харин түүний аюулгүй байдал, амь нас баталгаагүй байгаа талаар нэгэн fb хуудас хэрэглэгч ийн жиргэжээ. “Оффшор данстан С.Баярцогтын эсрэг жирийн ард иргэд л эсэргүүцсэн үгээ хэлж байна. Экс сайд Ч.Сайханбилэг түүнийг өмөөрсөн хандлагатай өгүүлбэрээр “бөөлжив”. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй ганцхан захиа энэ луйварчинг “далд оруулах” боломжтой эрх зүйн орчин бүрдээд байсан ч тэрээр амаа тас жимийсээр байгаад, ашиг тус нь үл харагддаг, төсвийн мөнгийг сая саяар зарлагадаж жил бүр дурлан ирдэг Эдийн засгийн форумд оролцохоор Альпийн нуруун дахь “амралтаа” авахаар ирлээ. Иргэн Т.Цэрэндолгор үүссэн хэрэгтэй холбогдох баримтууд хүргэх, баталгаажуулах далимдаа ерөнхийлөгчийн буусан бууринаас холгүйхэн швейцар улсын хэвлэлээр дамжуулан түүнтэй “байлдахаар” өнөөдөр Швейцар улсыг зорин нислээ.

Харин хоёр цагийн өмнө нисэх буудал орох замд нь түүний сууж явсан машиныг хоёр удаа мөргөсөн энэ хөх өнгийн машинтай тааруухан жолоочид хэн байсныг нь замын цагдаагийнхан ирж тодруулах байх аа. Цэрэн бүсгүй онгоцноос хоцрохгүйн тулд тэндээсээ таксинд шилжин суусан байна. Монголчууд Монголдоо амьдраад байгаа нь том асуудал болоод байна уу даа. Хоосон зам дээр гүйцэж ирээд л мөргөөд байдаг. Хотын дарга асан Наранцацралт учир битүүлэг замын осолд орж амь насаа алдсан. Арай …үгүй байлгүй дээ гэж л найдаж байна.Сэтгүүлч, сурвалжлагч нар үүнд анхаарлаа хандуулаарай. Мөргөсөн залуус чухам хэн бэ гэдэг нь өөрөө бараг хариулт болох байх. Бид айх өчүүхэн ч бодолгүй байна. Дамжуулан түгээнэ үү!!! Зургийг шалган нэвтрүүлэх өнгөрүүт л илгээсэн болно. Ж.Зоригт”.

16117655_737324946443746_1094680018_n 16144565_737324949777079_1944381001_n 16144705_737324943110413_1973510899_n

 

 

FACT.MN


URL:

Нэр: z Огноо: 18 January 2017

ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО

Сэтгэгдэл бичих