Европын удирдагчид Трампын шүүмжлэлд эгдүүцэж байна
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Дональд Трампын санал, шүүмжийг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Тодруулбал, Дональд Трамп Английн “Дэ Таймс” болон Германы “Блинд” сонинд ярилцлага өгөхдөө Германы канцлерын цагаач дүрвэгсдийн бодлогыг гамшиг дагуулахуйц том алдаа гэж хэлснийг Олланд эрс шүүмжилсэн байна.
Мөн их гүрний Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бусад улс орны улс төрийн хэрэгт хошуу дүрж оролцох нь зохимжгүй хэрэг гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Дональд Трамп Германы канцлерын явуулж байгаа бодлого Европын холбооны задралын эхлэлийг тавьж байна. Их Британи тус холбооноос гарсан нь ч зөв болсон юм гэх агуулга бүхий ярилцлага өгсөн нь Европын Холбооны удирдагчдын эгдүүцлийг хүргэж байна. Хатагтай Меркель Трампын ярилцлагын дараагаар бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэнэ, бидний хувь тавилан бидний гарт л байгаа гэж хэлсэн байна.
URL: