Шонхор шувуу Д.Оюунхорол сайдын “эмзэг газар” гэдэг нь батлагджээ
Эр хүнд эмзэг газар гэж бий. Түүндээ өшиглүүлэх цохиулахад шууд нам унаж эсэргүүцэлгүй болдог. Тэгвэл сайд нарт ч эмзэг “газар” гэж байдаг аж. Түүнийг оролдож шалгаахад дороо гараа өргөн бууж өгдөг. Үүнийг баталсан гэмээр нэгэн үйл явдал саяхан БОАЖЯ-нд боллоо. Сайд Д.Оюунхорол нь яам болон “Байгаль орчны иргэний зөвлөл” гэдэг ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ байгууллага нь тодорхой төсөл үйл ажиллагаа дээр яамнаас санхүүжилт авдаг гэдэг. Тэгвэл Монголын байгаль орчны төлөө төр төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны “сонгодог” жишээ болсон энэ арга хэмжээ дээр өмнө нь яам сайд хоёрыг гайгүй сайн “балбадаг” байсан нөхдүүд МБОИЗ-ийн төлөөлөл болон иржээ. Тэдний нэг нь Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл юм.
Өнгөрсөн оны 10-р сард энэ эрхэм “Ногоон парламент” ТББ-ын гишүүн Б.Батболдын хамт хэвлэлийн хурал хийн шонхорын хууль бус наймааг ан наймааг дэмждэг, үүний төлөө хууль тогтоомжийг хүртэл өөрчилдөг төрийн томчуудын нэгээр БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролыг зарлаж байсан. Тэд “Арабуудад бэлэглэх нэрээр шонхор худалдаж, хууль бусаар агнадаг гурван байгууллага бий. Гурвуулаа Д.Оюунхоролынх” гэж мэдэгдсэн.
Энэ үеэр Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлэ нь “Олон улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Монгол Улсын Засгийн газраас баталсны дагуу БОАЖЯ-наас шонхор агнах зөвшөөрөл олгодог. Энэ жил шонхор агнах нэг ширхэг ч зөвшөөрөл олгоогүй. Учир нь энэ онд агнах ан амьтны зөвшөөрлийг 2015 оны арваннэгдүгээр сард батлахдаа нэг ширхэг ч шонхор агнахыг зөвшөөрөөгүй. Гэтэл Д.Оюунхорол наймдугаар сарын сүүлээр хууль бус тогтоол баталж, 200 шонхорын зөвшөөрөл олгочихлоо. Долоохон сарын хугацаанд БОАЖЯ-нд сайдаар ажиллахдаа энэ тогтоолыг анх санаачилсан. Одоо яагаад энэ тогтоолыг сэргээж, баталсан бэ. Мэдээж бэлэглэх нэрээр шонхорын наймаагаа улам тэлэх, Араб, Кувейтуудтай өмнөх холбоогоо сэргээх зорилготой байгаа, тэр. Д.Оюунхорол 200 шонхор бэлэглэхийн тулд энэ тогтоолыг баталсан. Шонхор Д.Оюунхоролын мэдлийн шувуу болох нь” хэмээн мэдэгдэж шуугиулж байсан. Энэхүү хэвлэлийн байга хурлын дараа сайд хатагтай ихэд сандран эдгээр нөхдүүдийг яамандаа “урин” уулзсан гэдэг. Уулзалтын “үр дүн” нь ийнхүү БОНХЯ болон МБОИЗ-ын хамтын ажиллагааны гэрээгээр гарч байна. Зүгээр нэг тунхаглалын шинжтэй гэрээ байгуулаагүй гэдэг нь мэдээж. Үүнээс харахад шонхор шувуу Д.Оюунхорол сайдын “эмзэг газар” нь юм байна.
НУУЦ.мн
URL: