Нөлөө бүхий гэр бүлийн нөлөөлөлд орсон томилгоо

16144785_1416719535013361_1005770771_nМонгол ардын намын албан тушаалын бялуу хуваарилалт, томилгоо одоо хэр нь дуусаагүй байна. Сар шахмын өмнө ЦЕГ-ын даргаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга байсан Ө.Энхтөрийг томилсон бөгөөд тэрээр өмнө нь УМБГ-ын дарга, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн гэгдэх томоохон хэргүүд дээр ажилладаг, шийдвэр гаргадаг, ёстой л манай томчуудын “но-той ноцтой” асуудлуудыг хамгийн сайн мэддэг, туршлагатай нэгэн. Хэвлэл мэдээллийнхний хувьд тэрээр хаалттай чимээгүй нэгэн бөгөөд улстөр, цагдаа талдаа танигдсан, нөлөө бүхий эрхэмийн тоонд тооцогддог түүний томилгоонд гэр бүлийнх нь хүний нөлөөлөл ч бий гэх хардлага улстөрийн хүрээнд явж байсан нь нууц биш юм. Хачирхалтай нь нэг өдөр хоёр тушаал гарч ЦЕГ-ыг Ө.Энхтөр гэх эрхэм удирдан чиглүүлэх болсон бол түүний эхнэр Л.Нинжжамц МҮОНТ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах томилгоо хийгдсэн байх юм. Ингэснээр нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр нэг нь цэрэг цагдаагийн салбарыг нөгөө нь хэвлэл мэдээллийн салбарыг гартаа авсан гэсэн үг юм. Өнөөдөр монголд хамгийн хүчтэй, нөлөөлөх салбарын тоонд цагдаа хүчний байгууллага, хэвлэл мэдээллийн салбар зүй ёсоор ордог бөгөөд энэ хоёр салбарыг гартаа хийсэн хүн эрх мэдэлтнүүдийг хаашаа л бол хаашаа хөдөлгөх хүч төвлөрч байгаа юм. Л.Нинжжамцын хувьд өмнө нь МҮОНТ-ын тамгын газрын даргаар ажиллаж байгаад хэт дураараа ааш авираасаа болж 300 гаруй ажилтануудынхаа халж өгөхийг хүссэн гарын үсэг бүхий эсэргүүцэлтэй тулж халагдаж байсан. Монголын сонины холбооны дэд тэргүүн, Өглөөний сонины эрхлэгч, Хөгжил шинэтгэлийн хороонд газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан. МАН-ын томилгоо хийгдэж эхэлсэн үеэс л тэрээр аль нэг яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар очих тухай яригдаж өөрөө ч ийм сонирхолтой байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж байсан. Гэвч түүнийг 2016 оны 11 сард МҮОНТ-ын дэд даргаар томилсон юм. Харин тэрээр багагүй хор хутган байж өмнөх даргаа явуулчихаад даргын үүрэг гүйцэтгэгчээ баталгаажуулж даргын сонгон шалгаруултад нэрээ өгч дээгүүр доогуургүй гүйж эхэлсэн сурагтай. МАН-ын сүр дуулиантай эхлүүлсэн томилгоонд сайд болон дэд сайдад нэр дэвшээд ялагдвал хоёр жил албан тушаалын тухай ярихгүй гэсэн хатуу болзол энэ гэр бүлд лав үйлчилсэнгүй. Боловсон хүчний бодлого сайтай гэж томордог энэ намд Монголын хамгийн чухалд тооцогдах хоёр салбарыг удирдчих боловсон хүчин дутагдаа юм болов уу. Бид МАН аас ихийг хүлээсэнсэн. Нэг өдөр тушаалаа гаргуулж даам гарсан энэ гэр бүлийн даварсан томилгооны цаад учир чухам юу байв. Албан тушаалын бялууг бодлогын зохицуулалтгүй хүртээж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гартаа атгасан энэ гэр бүлд МАН нам ямар өртэй юм бол. Энэ маягаар Засаг төрийн хэрэг айлын гал тогоонд өрнөдөг, шийдддэг цаг ирж буй бололтой…

tonshuul.mn


URL:

Сэтгэгдэл бичих