ӨМӨЗО-ны эрдэмтэн Б.Гэрэлтийг “Хубилай хаан” алтан медалиар шагнажээ

Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар өнөөдөр шагналаа.

7147

Доктор, профессор Б.Гэрэлтийн монголын анагаах ухааныг хөгжүүлэх талаар шинжлэх ухаанд оруулж буй бүтээл туурвил, монголын залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг өөрийн материаллаг баазыг түшиглэн судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, докторант, магистрантурын эрдмийн ажлыг удирдах чиглэлээр явуулж буй холч бодлого, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү шагнажээ.

Доктор, профессор Б.Гэрэлт нь 1999 оноос монголын эмийн ургамлыг судлах туршилт судалгааны лабораторийг анх санаачлан байгуулсан бөгөөд тус лаборатори нь Япон, ХБНГУ, АНУ улсуудад үйлдвэрлэсэн судалгаа шинжилгээний өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. 1999 оны сүүлчээр тус лабораторийг Өвөрмонголын Их сургуулийн Монгол эмийн химийн институт болгон өргөтгөсөн байна. Тэрбээр 2000 оноос эхлэн Монголын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацитай судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэж иржээ. Түүнчлэн 10 гаруй шинэ эмийн стандарт, технологийн нөхцлийг батлуулан практикт нэвтрүүлсний дотроос ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажил нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих