“Найрсаг” нэртэй хорыг “Мөнхжин-Од” компани үйлдвэрлэсэн үү?

df68f203-6a9c-46e5-9a16-91cbeffe2ae9Найрсаг хэмээх архинд таван хүн хордож нас барсан байж болзошгүй хэрэг өчигдөр орой гарсан. Анхны эх сурвалжийн мэдээлснээр хуурамч архи хэрэглэснээс өчигдөр 12 цагаас оройн 20 цаг 40 минутын хооронд 5 иргэн нас баржээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар нас барсан иргэдийг хуурамч архинаас хордсон байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд одоогоор  СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид МХГ-ынхантай хамтран дэлгүүрүүдэд шалгалт хийж байна. Одоогийн байдлаар СХД-ийн нутаг дэвсгэрээс 120 гаруй шил “Найрсаг” хэмээх 0,5 болон 0,75 мл-ээр савлагдсан архийг хураан аваад байгаа юм.

 

Харин Мэргэжлийн Хяналтын Газраас одоогийн байдлаар 671 газар шалгалт хийж 3000 гаруй хаяг шошгын зөрчилтэй архи хурааж аваад байгаа юм. Дашрамд дурдахад, баттай бус эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэд орцны жижүүрүүд аж. Мөн нэг нь эмэгтэй хүн байжээ. Тэд хамтдаа архи хувааж уун хоёр орцонд хуваагдан ороод нас барсан байж.

Талийгаач нарыг үхэлд хзргэсэн  байж болзошгүй Найрсаг архи хаана үйлдвэрлэгдсэн болохыг тодруулахад “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэдэг аж. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээллийн сайтад уг архины  танилцуулга оржээ. Өнөөдөр Мөнхжин-Од компани ямар тайлбарыг өгөхийг үргэлжлүүлэн хүргэнэ.

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих