ЭНЭ ОНД ДЭЛХИЙД АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага Женевт саяхан нийтэлсэн тайландаа, хөдөлмөрлөх хүч илүүдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан зэрэг тогтворгүй байдал нэмэгдсэнээр 2017 онд дэлхийн хэмжээнд ажилгүйдэл нэмэгдэх хандлагатай байна гэжээ.
2017 онд дэлхийн ажилгүйдлийн хэмжээ 2016 онд 5.7 хувь байснаас нэмэгдэн 5.8 хувьд хүрч, 201 сая байсан ажилгүй хүмүүсийн тоо дахин 3.4 сая нэмэгдэх болно хэмээн уг байгууллага таамаглаад байна.
Уг байгууллагын таамагласнаар, 2018 он гэхэд дэлхийн ажилгүйдлийн хэмжээ тогтвортой байдлаа хадгалах боловч шинээр нэмэгдэж буй хөдөлмөрлөх хүч нь хөдөлмөрийн зах зээлээс хангах ажлын байрнаас хэтрэх учраас тэр үед ажилгүйдлын тоо дахин 2.7 саяар өсөх гэнэ.
М.Баяр
URL: