ХЯТАДУУД ЗААНЫ СОЁОГООР ЭДЛЭЛ ХИЙХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

0064036d-2d7e-40be-aa0d-bbc0972437d7Хятадууд зааны соёогоор эд зүйлс хийж үнэд хүргэж зардагаараа зартай. Тэгвэл Хятад улсын төрийн зөвлөлийн тамгын газар саяхан “Худалдааны зориулалттайгаар зааны соёогоор эд эдлэл хэрэгсэл үйлдвэрлэхийг шат дараалалтай зогсоох тухай санал” гаргаж, энэ оны 12-р сарын 31 хүртэл зааны соёогоор эд эдлэл үйлдвэрлэхийг шат дараалалтай бүрэн зогсоох болно гэдгээ мэдэгдсэн.

Тиймээс ч Кенийн нийслэл Найробид төвтэй НҮБ-ын байгаль орчны газрын гүйцэтгэх захирал Эрик Солхим, сүүлийн үед Хятад улс худалдааны зориулалттайгаар зааны соёогоор эд хэрэгслийг үйлдвэрлэж борлуулахыг хориглож буйг сайшааж байгаагаа илэрхийлээд энэ нь дэлхийн хэмжээнд зэрлэг амьтдыг хамгаалж буй салбарын сүүлийн жилүүд дэх хамгийн чухал ач холбогдолтой шийдвэр гэжээ.

Тэрбээр ярилцлага өгөхдөө, Хятадын засгийн газрын энэхүү шийдвэрт баярлаж байна. Энэ нь Африкийн зааныг хамгаалахад шууд нөлөө үзүүлнэ. Бид бүхэн Хятад улсыг сайшаан дэмжих ёстой хэмээн хэлжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих