“60 тэрбум”-ын жижигхэн жишээг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний Төвийн бүсийн экс дарга үзүүлжээ
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын дээд түвшний дарга нарын албан тушаал зарж 60 тэрбум төгрөг босгох нууц төлөвлөгөөг илчилсэн гэх бичлэг таран шуугиан дэгдээж байсан. Тэгвэл тэрүүхэн тэндээ тэрбум биш ч сая сая төгрөг босгох ажиллагааг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний Төрийн бүсийн даргаар ажиллаж байсан М.Б үзүүлсэн гэх хэрэг Дарханд мандаад байна. Тэрээр 2012 оны 12-р сарын 10-ны өдөр Захиргаа аж ахуйн албаны дарга, 2015 оны 3-р сарын 5-ны өдөр Төвийн бүсийн салбарын даргаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, давтан үйлдлээр,
-Б.Б-гээс 500,000 төгрөгийн хээл хахуулийг 2013 оны 4-р сард авч, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 66 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилуулсан,
-Г.Г-ыг 2015 оны 2-р сарын 24-ний өдөр төвийн бүсийн салбарын засварын албаны дэд станцын засварын монтёроор шинээр ажилд авахдаа өөрийн Хаан банкны дансаар 2 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,
-Н.Д-ээс 2015 оны 3-р сарын 25-ны өдөр захиргаа аж ахуйн албанд бичиг хэрэг, архивчаар ажилд оруулахдаа дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,
-П.М-ийг 2014 оны 9-р сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9-р сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан,
-Б.Б-ийг 2014 оны 3-р сарын 0-ны өдөр ашиглалтын албанд ээлжийн монтёроор ажилд авахдаа өөрийн дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,
-Л.Э-ыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд томилуулахдаа ахаас нь дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,
-С.Т-оос 2014 оны 3-р сарын 17-ны өдөр өөрийн дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авч холбооны монтёроор ажилд томилсон,
-Б.Б-ийг 2015 оны 3-р сарын 19-ний өдөр ээлжийн монтёрын ажилд шинээр авахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эхнэрийн дансаар 1 сая төгрөгийн хээл хахуулийг авч ажилд томилсон,
-Н.Д-ыг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн эхнэрийн дүү болох О-ээр зуучлуулан 800,000 төгрөгийн хээл хахуулийг авч 2015 оны 4-р сарын 14-ний өдрийн тушаалаар цайны газарт бэлтгэгч тогоочоор тус тус ажилд авсан гэх хэрэгт холбогджээ. Эдгээрээс хамгийн өдөр албан тушаалд томилогдсон нь хүний нөөцийн мэргэжилтнээр орсон П.М юм. Мөн тэр хамгийн өндөр буюу 2 сая төгрөгийн хахууль өгсөн гэгдэж байна. Дээрхи олон үйлдлүүдээс анхан шатны шүүхээр хүний нөөцийн мэргэжилтний хэрэг л хэрэгсэхгүй болсон гэнэ. Харин улсын яллагч үүнийг эсэгүүцжээ. Эсэргүүцэлд “цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Б болон П.М нарын хооронд П.М-ийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн албан тушаалд ажилд оруулахын тулд аман тохиролцоо хийгдсэн, мөн Г.Б нь хууль бус ашиг олж байгаагаа ухамсарлан ойлгож, хээл хахууль авахыг хүссэн болох нь дээрх гэмт хэргийг зуучилсан гэрч О.О-гийн мэдүүлэг мөн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Г.Б нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “…манай гэрт Оюунцэцэг дагуулж ирээд ажилд оруулмаар байна гэж хэлсэн юм. Тэр үед хүний нөөцийн мэргэжилтний орон тоо байсан юм. Хүний нөөцийн мэргэжилтэн учраас компаний захиралтай уулзаж байж шийднэ гэж хэлээд гаргасан. Тэгээд удалгүй М ажилд дээр ирээд хүний нөөцийн ажилд ормоор байна гээд байхаар нь чи тэгвэл мөнгө өг, би чамайг ажилд авахын тулд хот явж нилээн хөөцөлдөж байж авна гэсэн чинь “хамаагүй болно” гэсэн. Би М-ээс нийт 2 сая төгрөг авсан…” гэх мэдүүлэг болон дээрх яллагдагчийн мэдүүлэг гэрч болон Ч.Б, Ж.Р нарын мэдүүлгээр давхар нотлогддог” гэжээ. Энэ хэрэгт зуучлагч нь экс даргын эхнэрийн дүү нь гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд Г.Б нь Наранхүүг залилан мэхлэж 300.000 төгрөг авсан, байгууллагын өмч болох 100 литр трансформатрын тосыг хувьдаа завшиж 600.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл холбогдлуудыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
НУУЦ.мн
URL: