“Найрсаг” хэмээх архинд 5 иргэн хордож нас барлаа

photo48Хуурамч архи хэрэглэснээс өнөөдөр өдрийн 12 цагаас оройн 20 цаг 40 минутын хооронд 5 иргэн нас баржээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Урьдчилсан байдлаар нас барсан иргэдийг хуурамч архинаас хордсон байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд яг одоо СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийн албан хаагчид МХГ-ынхантай хамтран дэлгүүрүүдэд шалгалт хийж байна. Одоогийн байдлаар СХД-ийн нутаг дэвсгэрээс 120 гаруй шил “Найрсаг” хэмээх 0,5 болон 0,75 мл-ээр савлагдсан архийг хураан аваад байгаа юм. Харин Мэргэжлийн Хяналтын Газраас одоогийн байдлаар 671 газар шалгалт хийж 3000 гаруй хаяг шошгын зөрчилтэй архи хурааж аваад байгаа юм.

Дашрамд дурдахад, баттай бус эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэд орцны жижүүрүүд аж. Тэд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Найрсаг” гэх архинд хордсон байж болзошгүй гэнэ.

Та бүхэн дэлгэрэнгүйг доорхи бичлэгээс харна уу

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих