Хэн нь долоон тэрбум дахь хvvхэд вэ

НVБ-аас дэлхийн долоон тэрбум дахь иргэн 2011 оны аравдугаар сарын 31-нд тєрнє хэмээн зарласны дараа энэ асуултын vнэн зєв хариултыг олох гэж хэвлэлvvд тааж ядаж байна. Дэлхий дээр цаг тутамд 10 мянган хvvхэд шинээр мэндэлж, дэлхийн хvн ам єдєрт 200-250 мянгаар нэмэгдэж байдаг. Гэтэл энэ 200 гаруй мянган хvvхдээс чухам хэнийг нь долоон тэрбум дахь хэмээн оноох болж байна гэдэг асуултад vнэндээ НVБ ч хариулж чадахгvй байна.


Гэхдээ тэд уржигдар буюу аравдугаар сарын 31-нд мэндэлсэн хvvхдvvдээс Филиппинд тєрсєн Даника Мэй Камачо хэмээх охиныг дэлхийн хvн ам долоон тэрбумд хvрсний бэлгэ тэмдэг хэмээн зарлалаа. Гэхдээ тvvнийг яг долоон тэрбум дахь хvн гэж нэрлэхээс бас татгалзаж байгаа юм. Учир нь, дэлхий байтугай аль нэг улс орны хvн амын тоог хором, мєч бvрээр нарийвчлан гаргах боломжгvй байдаг билээ.

Ямартай ч, Филиппиний орон нутгийн цагаар шєнє дунд болохоос хоёр минутын ємнє мэндэлсэн Даника Мэй Камачо буюу Єглєєний од нэртэй бяцхан охин дэлхийн хvн ам долоон тэрбумд хvрсний баталгаа боллоо. Гадаад, дотоодын сэтгvvлч, зураглаачдын хєлд дарагдсан Филиппиний жирийн л нэг улсын эмнэлэгт мэндэлсэн Даника охин дэлхийн долоон тэрбум дахь иргэн болох гэж яарсан мэт тєрєх ёстой хугацаанаасаа нэг сарын ємнє, ердєє 2,5 кг жинтэй тєржээ. Хорвоод мэндэлмэгцээ “Долоон тэрбум-Филиппин” гэсэн баярын бялуу, насан туршдаа vнэгvй гутал авах эрхийн бичиг, сургалтын тєлбєр, гэр бvлийн бизнесээ эхлvvлж болохуйц мєнгєн хуримтлал гээд єдий тєдий бэлэгт дарагдсан Даника охин гэр бvлийнхээ хоёр дахь хvvхэд нь юм. Цагаа олж тєрсєн бяцхан охины долоон тэрбум дахь иргэн гэдэг алдар нэр жолооч аавынх нь цалингаар амьдралаа арай гэж залгуулдаг байсан гэр бvлд нь єєдрєг сайхан ирээдvй авчирна гэж филиппинчvvд ерєєж байна.


Дэлхийн долоон тэрбум дахь иргэнийг угтан авсан тухайгаа филиппинчvvд баяр хєєртэйгєєр зарлаж байх хооронд Энэтхэг, Орос, Грек, Их Британи, АНУ, Гондурас, Пакистан, Турк гээд бусад улс орон ч тус тусдаа долоон тэрбум дахь хvvхдээ тодруулаад амжив.
Жишээлбэл, Энэтхэгийн хvн ам хамгийн ихтэй Уттар Прадеш муж 31-нд тєрсєн долоон охинд долоон тэрбум дахь иргэн гэдэг бэлгэдлийн батламж олгожээ. Тэднээс Наргис Ядав хэмээх охиныг онцлон “жинхэнэ долоон тэрбум дахь нь” гэж зарласан байна. Ингэсний учир нь, охин хvvхдээс илvv хvvтэй болохыг эрхэмлэдэг энэтхэгчvvдэд нэгийг бодуулж, хvvхдvvдийг хvйсээр ялгаварлахгvй байхыг уриалах зорилготой ажээ. Тэгвэл Даника тэргvvтэй дээрх найман охинтой дэлхийн долоон тэрбум дахь хvvхэд гэдэг нэрийн тєлєє Лондонд мэндэлсэн Ясмин Карим, Туркт тєрсєн Юсуф Эфей, Оросын Пётр Николаев гээд лав 10 гаруй хvvхэд “єрсєлдєж” байна. Дэлхийн долоон тэрбум дахь иргэнд “нэр дэвшигч” хvvхдvvдээс чухам хэн нь жинхэнэ нь вэ гэдгийг батлах боломжгvй ч цэнхэр гаригт маань оршин амьдарч буй хvн тєрєлхтєний тоо долоон тэрбумын босго давсан гэдэг нь харин эргэлзээгvй болж байх шиг.

Дэлхийн хvн ам vнэхээр долоон тэрбумд хvрсэн vv

“Долоон тэрбум дахь…” гэдэг нэрэнд ач холбогдол єгч, vvний тєлєє энэ олон бяцхан vрсийг єрсєлдvvлж байгаа ч хэн нь энэ нэрийг зvvх нь тийм ч чухал биш гэдгийг НVБ сануулж байна. Дэлхийн хvн ам хурдацтай єсєн нэмэгдэж, тэр хэрээр шийдвэрлэх ёстой олон чухал асуудал урган гарч ирж байгааг олон нийтэд анхааруулан сануулахын тулд л НVБ долоон тэрбумыг онцолсон. Тvvнээс хэн энэ тооны эзэн байх вэ гэдэг чухал биш гэж НVБ-ын хvн амын тооллогын газрын дарга Герхард Хайлиг мэдэгдэж байна. Тэрээр аравдугаар сарын 31-нд мэндэлсэн хvvхдvvдээс хэн нэгийг нь онцлон тогтоох боломж угаас байхгvй гэдгийг хэлээд НVБ-ын хvн амын тооллогын дvнд 1-2 хувийн алдаа гарах магадлалтай байдгийг сануулжээ. Дэлхийн хvн амын 1-2 хувь гэдэг бол ойролцоогоор 56 сая гэсэн vг. Єєрєєр хэлбэл дэлхийн хvн ам єнєєдєр долоон тэрбумаас 56 саяар их, эсвэл дутуу ч байж болохыг vгvйсгэхгvй. Тиймээс долоон тэрбум дахь иргэн яг аравдугаар сарын 31-нд тєрсєн гэдэг нь ч баттай биш болоод явчихаж байгаа юм. Хэрэв дэлхийн хvн ам долоон тэрбумаас 56 саяар дутуу байгаа гэж vзвэл жинхэнэ долоон тэрбум дахь хvн 2012-2013 онд ч тєрєхийг vгvйсгэхгvй.

Vvн дээр хvн амын тооллого сvvлийн хэдэн арван жилд хийгээгvй улс орон олон бий. Тэнд тєрж байгаа хvvхдvvд ч vнэн хэрэгтээ тооцооллоос ангид vлдэж хоцрохыг байг гэхгvй. Тухайлбал, Нигери, Афганистан, Бирм, Исланд, Ангол мэтийн олон орон сvvлийн 25 жил хvн амаа тоолоогvй бол, Ливан, Сомали, Узбекстан, Баруун Сахар зэрэг улсын хvн амын тоо хэд болохыг заасан албан ёсны баримт НVБ-д байдаггvй аж. Vvнээс гадна Хятад, Энэтхэг зэрэг хvн амын тоогоор дэлхийд тэргvvлэгч улс орнуудын гаргаж буй тоо баримт vнэн зєв эсэхэд олон улсын байгууллагууд эргэлзээтэй ханддаг. Тиймээс долоон тэрбум гэдэг тоог “ойролцоогоор” гэдэг тодот-голтойгоор ойлгох хэрэгтэй болох нь.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих