Нара: Үр хүүхдээ хөхүүлж буй эхийн зураг тийм гутмаар хэрэг үү
Зарим хүүхнүүд түүний өнгөрсөн амьдралын таагүй дурсамжийг ам нээх болгондоо сөхөж, үзэсгэлэнтэй харагдах гадаад төрхийг нь “Эрээ цээргүй” хэмээн элдвээр муулах нь элбэг тохиолддог. Энэ бүхнийг сонсоогүй мэт өнгөрч, өөрийнхөө амьдралын үнэн нүүр царайг дуучин Нара цахим хуудсаараа дамжуулан олон түмэнтэй хуваалцсаар байгаа.
Тэгвэл дуучин бүсгүй маань хүүхдүүдээ хөхүүлж буй зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь нөгөө л шүүмлэгчдэд таалагдсангүй бололтой. Учир нь түүнийг хүүхдүүдээ хөхүүлж буй зургаа оруулсан даруйд нэгэн эмэгтэй ”Ингэж ч ирээ цээрээ алдах гэж” хэмээн сэтгэгдэл үлдээсэн нь түүнд таалагдсангүй.
Дуучин Нара энэхүү сэдвээр өмнө нь аймшигтай их бухимдаж байсан юм.
Тодруулбал, тэрээр өмнө хүүхдүүдээ хөхүүлж байгаа зургаа өөрийн цахим хуудаснаа нийтлэхэд нэгэн эмэгтэй их сонин сэтгэгдэл үлдээсэн нь дуучин Нараг хатуу үгс хайр найргүй чулуудахад хүргэж байсан юм.
Ингэхдээ тэрээр “Инээдтэй хүүхэн чинь “Ийм зөнөг хүүхдээ хөхүүлдэг байж яаж улс төрийг угжнаас нь гаргах гэсэн юм бол доо” ч гэх шиг. Инээдтэй хөгийн эмс бас байх юмаа, чааваас!!! Хүүхдээ хөхүүлэх, улс төр хоёрт ямар чөтгөрийн хамаарал байна аа. Сайндаa ч биш үхтэлээ атаархаж хорсож явдаг амьтан юм байгаа биз… Хоёр нас байтугай 20 хүрсэн ч үр хүүхэд нь эхдээ нялх амьтан л байдаг байх. Өө хайж ядсан л юм байгаа биз” хэмээн олон нийтийн сүлжээгээр маргалдаж байсан юм.
Б.Учрал
BreakingNews.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Nadad mash ih taalagddag jinhene baigaagaaraa baidag huuhen bna lee