17 жилийн хугацаанд 265 монгол хүүхэд үрчлэгджээ

2015 онд таван монгол хүүхэд гадаад гэр бүлд үрчлэгджээ. Өнгөрсөн онд ч мөн адил таван хүүхэд үрчлэгдэж, хилийн чанадад ээж аавтай болсон байна. Хүүхэд үрчлэлтийг Монгол Улсын хууль тогтоомжоос гадна Гаагийн конвенцийн дагуу шийдвэрлэдэг байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд нийт 265 монгол хүүхэд үрчлэгдсэн байна. Хүүхэд үрчлэлтийн асуудлаар Гадаадын иргэн харьяатын газрын Харьяатын газрын дарга Б.Хатантуулаас тодрууллаа.

7118

-Өнөөдрийн байдлаар хичнээн хүүхдийг үрчлээд байна вэ?

-Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль болон Гэр бүлийн байдлын хууль, салбарын сайдын баталсан тушаалаар энэ харилцааг зохицуулж байна. Манай улс 1999 онд Гаагийн конвенцид нэгдэн орсон. Үүнээс хойш 265 хүүхдийг үрчлүүлсэн байна.

-Хэдэн улс руу хүүхэд үрчилсэн вэ? Ямар улс давамгайлж байна?

-Нийт 17 улс руу 265 хүүхдийг үрчилсэн. АНУ, БНХГУ, Финланд, Франц, Испани зэрэг өндөр хөгжилтэй орнууд дийлэнх хувийг эзэлж байна.

-Монгол хүүхдийг үрчилж авах гэж буй гадаадын иргэдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Эхлээд өөрийн орны хүн амын хөгжил хариуцсан байгууллагадаа хүсэлтээ гаргадаг. Тухайн байгууллага нь тэр хүнийг хүүхэд үрчилж авах санхүү болоод эрүүл мэндийн боломжтой хэмээн үзвэл материалыг нь манай улс руу илгээдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүсэлтийг нь хүлээн аваад, нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгана. Тэгээд хүүхдийн мэдээллийг буцаан илгээдэг. Ингэж харилцан тохиролцсон тохиолдолд материалыг манай байгууллага руу шилжүүлдэг.

-17 жилийн хугацаанд 200 гаруй хүүхдийг үрчилжээ. Тэдэнтэй эргэн холбогдож байна уу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тухайн гэр бүлд хүүхэд үрчлүүлэх дүгнэлт гарсны дараа манайд бичиг баримт нь ирнэ. Манай байгууллага эхлээд тухайн хүүхдийн нөхцөл байдалтай танилцдаг. Мөн үрчилж авах гэж эцэг эхийг Монголд ирүүлж, ярилцлагад оруулдаг. Ярилцлагын үед бид татгалзах үндэслэлийг ч гаргаж болно. Ярилцлагаас гарсан дүгнэлтийг байгууллагын мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлж, даргын тушаал гарч, тухайн хүүхдийг үрчилдэг. Үүний дараа НҮБ-ын конвенцийн дагуу хоёр болон гурван талт гэрээ байгуулдаг. Гэрээний дагуу бид тухайн хүүхэд хэрхэн амьдарч байгаатай очиж танилцдаг. Мөн 0-3 насны хүүхэд бол тухайн гэр бүл бидэнд жилд 2 удаа тайлангаа ирүүлнэ. Харин үрчлэгдсэн хүүхэд 4-8 настай бол жилд нэг удаа, 8-16 настай бол хоёр жилд нэг удаа манайд байгууллагад тайлангаа ирүүлэх үүрэгтэй.

В.Бат

http://www.shuud.mn/content/read/478456.htm


URL:

Сэтгэгдэл бичих