Роналдиньо буцаж ирнэ

527-14845447402846437.main_imageРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн хоёр удаагийн “Оны шилдэг тоглогч” Роналдиньо энэ онд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн нэгэн клубийн бүрэлдэхүүнд орж, хөлбөмбөгийн ертөнцөд буцаж ирэхээр төлөвлөж байгаа тухай түүний ах бөгөөд менежер нь мэдэгдлээ.

Роберто Ассисын ярьснаар, “Copa Libertadores” буюу Өмнөд Америкийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгэн клубын тоглогч болохоор дэлхийн аварга Рональдино шийдвэрлэжээ.
Испанийн “Barcelona” багийн домогт довтлогч болох өдгөө 36 настай Роналдиньо өнгөрсөн оны есдүгээр сард Бразилын “Fluminense” багаас гарснаасаа хойш ямар нэгэн багт харьяалагдахгүй явж байгаа юм. Өнгөрсөн онд тэрбээр Перу, Эквадор, Гватемал, АНУ болон Хятадад болсон нөхөрсөг тоглолтууд, Энэтхэгт болсон футзалын тэмцээнд оролцжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих