Хотын ИРГЭН-ий дамжаа

Манай улсад улсын бүртгэлтэй 717 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг.  Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл байнаа гээд хасаад харвал бараг өрх бүр  машинтай болсон харагдана.

4h8n45l292u0etni82ahcjvatc

Эдгээр төмөр хүлгүүд хотынхоо зам дээр багталцахгүй дээ ч биш, хотод жолоо барих мэдлэггүй,  хотын иргэний тухайд “онол практик”-ийн ямарч ойлголтгүй, нэг сарын дамжаа ч бариагүй хөдөөний олонх байгаад асуудал байгаа. Замын хөдөлгөөнийг замбараагүй болгож буй тээврийн хэрэслийн гол баатрууд нь “Микро” гэх хар хархнууд байсан. Үүний ард хотод орж ирээд сар болоогүй хямдхан машинтай болоод замын хөдөлгөөнд ороод ирсэн “гэнэтийн зочид” удаална.

Тэдэнд уулзвар дохио, замын цагдаа хоёроос бусад нь асуудал биш. Зай гарвал чихэж, завсар гарвал шахаж, урдах машин нь зогсосхийвэл хажуугаар нь урсгал сөрөөд явчихдаг.  Яг  мориор давхиж буй мэт чөлөөт байдлаар авто жолоог сэтгэнэ. Одоо манайхан эднийгээ бас хэтрүүлж “Оркууд” гэж сошиалаар зүхэх болсон байна лээ.  Үнэндээ эдний маань 100 хувь буруу бас биш л дээ. Төрийн зохицуулалт дутаж ирсэний бодит бараан зураглал.

Хотын хэмнэлийг ойлгож иргэншихэд 2 жил бол дунд хугацаа. Энэ үг хөдөө орон нутгаас шилжин ирсэн 400-д мянган иргэнд хаяглагдана. Эдгээр иргэдийн ихэнх нь жолоо барих болж хотын бөглөрөөнд ам бүл нэмсэн байгаа. Манайх шиг айл бүр шахуу хөдөөтэй улсад иргэдийг хотод суурьшуулна гэдэг том бодлого зохион байгуулалт байх учиртай. Шилжин ирэх хүсэлтээ гаргасан иргэд төлөвлөгдсөн заагдсан газарт заавал буух ёстой бөгөөд энэ газар байршлынхаа зөвшөөрлийг аваагүй бол “товчоо”-гоор хэзээ ч нэвтрэхгүй.

Мөн “ориг” хөдөөгөөрөө ирсэн иргэдэд хотын дүрэм журам зохицуулалтыг таниулсан, амьдарлын хэмнэл өөрчлөгдөх, саад бэрхшээл тулгарах нөхцлийг таниулсан сургалт явуулдаг баймаар.  Үүнд өнөөх хотын жолооны тухай тусад нь заавал ярьж хулхи жолооны боловсролыг нь нөхөж хотын жолоонд дахин сургах ёстой.  Наад зах нь хогоо ил хаявал хатуу торгох, зориулалтын бус эд зүйл хог хаягдал түлж агаар бохирдуулбал өндөр торгуультай болгох,  цаашлаад нийслэлийн иргэн байх эрхийг нь түдгэлзүүлэх эрхтэй захиргааны нэгж бий болож тусдаа ажиллах ёстой.

Учир нь энэ нь төвлөрсөн суурин газар хэрэгжих ёстой олон нийтийн төлөө иргэн хүний биелүүлэх үүрэг тул зөрчих эрхгүй.  Зөрчвөл хотын иргэн байх эрхгүй. Жоохон хэрүүлбэл нийслэлийн иргэн байх ёс суртахууны эрхгүй гэж яригдана.

Манайхан шиг шууд нүүж орж ирээд хотын хөдөө гэрээ барьчихаад тэндээ бөөгнөрөн хорооло үүсгээд,  тог цахилгаан худаг гаргуулах гээд ээлжит сонгууль хүлээгээд байхгүй. Тусгай алба хүрч ирээд хууль бус азар буусан бол  шууд ачаад гаргадаг. Суурьшлын  бүст гэрийг нь бариулаад  нийслэлжүүлэх сургалтад хамруулж эхлэх.

Одоо ИТХ-ынхан ийм маш нарийн боловсруулсан журмаар хотын иргэн болох босгыг өндөрлөсөн журам боловсруулан гаргаж   хэрэгжүүлмээр байгаа юм.

Утааны эсрэг хатуу тэмцэхээр болж хөдөө орон нутгаас шилжин ирэхийг түр зогсоолоо. Энэ бол мэдээж онцгой арга хэмжээ. Гэхдээ утаагүй болтлоо ингэж их нүүдлийг хүчээр барина гэвэл  хэцүү. “Аргагүй эмчлүүлэх өвчтэй” гэсэн эмнэлгийн  тамгатай бичиг суурь хонины үнэ хүрч, хотруу шилжих гэдэг авилгын шинэ сүлжээ л бий болох.

Ирэх жилээс шилжилт хөдөлгөөнийг нээж, ингэхдээ хотын иргэн болох босгыг зааж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх журамаа илүү анхаарвал болоод явчихна. Ингэвэл Үндсэн хуулийн манаач нарын  нуруу нь амарч,  эцэг хуулиндах хүний эрхийн нэг заалт зөрчигдөөд байна гэсэн нэхэл үгүй болно. Хотын удирдлагууд  утаа үйлдвэрлэгчдийн хүний эрх ярьж үл тоох том “нээнтэг”-нээс сална.

П. Баяр 

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих