О.Цогтгэрэл захирлаа “Слава” будаанууд чинь хорхойн үүр болжээ
ТЭСО корпорацийн хувьд Монголын томоохон үйлдвэрлэгч компанийн нэг болсон газар ч иргэдийн эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулах бус харин хордуулагч газар болсон бололтой.
Тус компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүний нэг “Слава” брэндийн шар будаа болон бусад төрлийн каш зэрэг бүтээгдэхүүнээс үргэлж л өт, хорхой гарлаа хэмээн энд тэндгүй зураг, бичлэг гарах болсон. Харин үүнд компанийн удирдлага анхаарал хандуулахгүй байна уу эсвэл тэд ингэтлээ дөжирсэн хэрэг үү.
Үүнээс гадна харьяа дүүргийн болон мэргэжлийн хяналтын албаныхан яагаад өдийг хүртэл таг дуугүй суугаад байна вэ.
Өт, хорхойтой бүтээгдэхүүндээ анхаарал хандуулахгүй бол ард иргэд чинь хордоод дууслаа О.Цогтгэрэл захирлаа.
“Слава” брэндийн хамгийн сүүлийн жишээг нэгэн хэрэглэгч өөрийн фэйсбуук хуудаснаа нийтэлжээ. “Славагийн будаа каш юу байдаг юм дахиж авч баймааргүй юм байна аа. Хэрэглэх гээд задлах гэтэл будаан дотор хорхойнууд явж байна. Хүмүүсээ сайн харж авч байгаарай” хэмээн тэрбээр тайлбар хийсэн байв.
comment.mn
URL: