“Цалинтай ээж” хөтөлбөр хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг эх, хүүхдэд ээлтэй тэдний төлөө овоо юм хийхээр дуугарч байна гэж зарим нь сайшааж харагдах. Түүний санаачилсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэхийг олон ээж сонирхож, хүлээж буй. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр 240 мянган төгрөгийн цалин олгох, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн гурав ба түүнээс олон хүүхэдгэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан юм. Энэхүү хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаад буй. Гэвч хэзээ хэрэгжүүлж эхлэх нь тодорхой бус байна. Тодруулбал, 2017 оны төсөвт энэхүү төслийн талаар үг, үсэг ч ороогүй юм. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Цалинтай ээж хөтөлбөрийн төсвийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газарт хэд, хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх” хэмээн хариулсан.
Тэгвэл холбогдох яамны мэргэжилтэн энэхүү хөтөлбөрийн талаар “Хүн амын өсөлтийг дэмжих , хоёр хүргэлх настай хүүхэдгэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Одоогоор хуулийн үзэл баримтлыг батлуулах, хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа. Хуулийн төслийг холбогдох байгууллагуудаас санал авч сайжруулан 2017 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийг хэлэлцэн батлагдах үед хэрэгжиж эхлэх хугацаа нь тодорхой болно. Мэдээж хууль хэрэгжих үед шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг Төсвийн тухай хуультай нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Хуулийн төсөлд гурав хүртлэх насны хүүхэдтэй эхэд cap бүр “Цалинтай эзж” тэтгэмжийг олгох, ажил, хөдөлмөр эрхлээгүй эхчүүдийг хүүхэд асарч байх хугацаанд нь нийгмийн даатгалын сайн дурын шимтгэлийн тодорхой хувийг төрөөс хариуцах асуудлуудыг тусгана. Түүнчлэн нийгмийн халамжийн хуулиар зохицуулж байгаа жирэмсэн, хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэттэмж, дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд олгох нэг удаагийн тэтгэмжийг энэ хуулинд нэгтгэх юм” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байна.
Тэтгэмжийн хэмжээ хэд байх, төсөвт хэчнээн төгрөг тусгах, жилд хэдэн удаа олгох нь одоогоор тодорхой болоогүй юм. Харин тэтгэмжийн хэмжээг хэд, хэдэн хувилбараар тооцож байгаа бөгөөд давтамжийн хувьд cap бүр олгохсюр хуулийн төсөлд тусгаад байгаа аж. Ямартай ч энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эцэслэх учиртай. Харин хэзээ хэлэлцүүлэх нь тодорхой бус байна.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: