Сүхбаатарын талбайн эзэн “Женко” Х.Баттулга уу?

-Хотын дарга Г.Мөнхбаяр хэнээс айж байна вэ-

“МSС” групп гадныхантай нийлж “Эмнэг сургагч” бүхий хөшөөтэй, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэнг хашаалаад авсан. Хөрөнгө мөнгөтэй компани нийтийн эзэмшлийн цэцэрлэг,

талбайг булаан авч болно гэдгийг харуулсан хэрэг л дээ. Энэ үед Сүхбаатарын тапбайг таллаад авъя гэсэн бодол улс төр, бизнесийн эрхмүүдэд төрсөн юмсанж.

2005 онд Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр 52 дугаар захирамж гарган Сүхбаатарын өмнөх тал хийгээд цэцэрлэгбүхий

2,5 га газрыг бусдад эзэмшүүлэхээр болжээ. Энэхүү сонгон шалгаруулалтад Ч.Орхон захиралтай “Ю Би констракшн” компани шалгарч (хэдэн компани оролцсон эсэх нь тодорхой бус) хоёр жилийн дотор тохижуулахаар болсон.

Хоёржилийндотор үйлчил- гээний тев бүхий усан оргилуурыг барих байсан ч зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. “Ю Би констракшн” компани газар эзэмших гэрээ байгуулахдаа улирал тутамд 2.750.000 төгрөг төлөх болжээ. Жилдээ арав гаруй сая төгрөгийг Улаан-баатар банкны тоот дансанд тушаахаар болсон байна. Үйлчилгээний төв бүхий усан оргилуурыг бариагүй тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлах, алданги тооцох гэрээтэй байсан байна.

Одоо болохоор УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Сүхбаа- тарыг таллаж зарна гэж юу байдаг юм бэ. Би лав тийм гэрээнд гарын үсэг зураагүй” гэж мэлзэж байна лээ.

Уучлаарай, гарын үсэг бүхий захирамж нь энэ байна. Яг үнэн чанартаа Нийслийн Засаг дарга Ц.Батбаяр ганцаараа шийд- чихсэн юм биш. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн топгоол бий. Хурлын дарга Н.Болор- маагийн “Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд талд үйлчилгээний төв бүхий усан оргилуур барих 2,5 га газрыг нэмэлтээр оруулсугай” гэсэн тоггоол үйлджээ.

Мөн тухайн үеийн хотын Ерөнхий менежер Г.Мөнхбаяр, УБДСүлжээ ХК-ийн захирал Д.Бямба-Очир, УСУГ-ын дарга Б.Пүрэвжав, НМХГ-ын дарга Г.Галсанпунцаг гээд олон албан тушаалтны зөвшөөрөл байгаа юм, Тэгэхээр энэ эрхмүүд яагаад дуугуй байна бэ. Үйлчилгээнийн төв барих хугацаа нь хэдийнэ өнгөрчихөөд байхад газар эзэмших гэрээг нь цуцлахгүй байна вэ. Тэр тал- байн урд хэсгийн цэцэрлэгийн өнгө үзэмжинд анхаарахгүй байна бэ. Төв талбайн цэцэрлэгийнх нь хайс уначихсан, мод нь цөөрч байгааг анхаарахгүй байгаагийн нууц юу вэ.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “2,5 га газрын цаана томцуул бий” гэсэн нь ямар учиртай юм бол. Тэр томцуул нь цэцэрлэг бүхий талбайг яагаад буцааж өгөхгүй байгаа юм бол. Ийм зөндөө асуултууд гарч ирнэ. Энэ талаар мэдэж байгаа эрхмүүд “амаа үдэх” гэдэг аргыг хэрэглэж байгаа аж. Яг одоогоор Сүхбаатарын талбайн тал нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа юм.

Зарим нэг эх сурвалжууд хардах эрхийнхээ хүрээнд “Ю Би констракшн” компанийн ард талд Сумогийн их аварга Д.Дагвадорж,” Женко”группын босс, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар бий хэмээн мэдээлж байгаа юм. Гэхдээ цаад эзэн нь хэн байлаа ч ард түмний тапбайг буцаагаад өгчих хэрэгтэй биз. Сүхбаатарын талбайг таллаж зарсан хэрэг явдлын талаар манай сонин дахин мэдээлэх болно.

Т.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих