Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан этгээдийг шалгаж эхэллээ

7053

Цагдаагийн байгууллагын албан хаагчид сарын өмнө автомат тоглоомын 19 газрын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч автомат тоглоомын газар ажиллуулах иргэн цөөнгүй байгаа тухай албаныхан мэдээлж байна. Тодруулбал, цагдаагийн албан хаагчид автомат тоглоомын гурван газар илрүүлжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хорооны оршин суугч 42 настай Г нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт 13 ширхэг автомат тоглоом тавьж, хүмүүсийг мөрийтэй тоглуулж байсан аж. Улмаар хэргийн газраас нэг ширхэг комьпютерийн процессор, орлогын мөнгө зэргийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн XVII хороонд мөрийтэй тоглоом тоглуулж байсан, Сонгинохайрхан дүүргийн иргэн 47 настай Ц гэгчийг саатуулжээ. Тэрбээр уг газраа нууцаар ажиллуулдаг байсан гэнэ. Цагдаагийн албан хаагчид тус газраас 193 ширхэг хясаа болон орлогын мөнгийг нь хураан авчээ. Түүнчлэн тус дүүргийн XII хороонд Сүхбаатар дүүргийн иргэн 28 настай Г автомат тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлэн, 580 ширхэг зоос болон орлогын мөнгийг нь хураан авч, хэргийг нь шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих