Трампаас болж Жорж Сорос нэг тэрбум доллар алджээ

svdhbnSoros Fund Management санг үндэслэгч, америк тэрбумтан Жорж Сорос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсантай холбоотойгоор хөрөнгийн бирж дээр үүссэн өөрчлөлтийн улмаас нэг сая долларын алдагдал хүлээсэн байна.

 

The Wall Street Journal сонинд бичсэнээр, 11-р сарын 8-ны сонгуулийн дараа хөрөнгө оруулагчдын, түүн дунд Соросын таамаглаж байсанчлан биржийн ханш огцом унасан аж. Гэвч нэг өдрийн дотор нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөн, хувьцааны үнэ өсч эхэлсэн байна.

 

Бүхэл бүтэн 10 хувиар өссөн явдал тэрбумтны хувьд санамсаргүй зүйл болсон бөгөөд түүний санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлжээ. Энэ үед Сорос бирж дээрх тоглоомын стратегиа өөрчилж чадсанаар бүр илүүтэй алдагдал хүлээхээс сэргийлж амжсан байна.

 

Дашрамд дурдахад, Жорж Сорос болон бусад олон либерал баячууд Хиллари Клинтоныг ялуулахын тулд хэдэн арван сая доллар зарлагадаж байжээ. Тэр ч байтугай, тэд 2016 оны 11-р сард Дональд Трампын эсрэг тэмцлийн стратегиа өөрчлөх талаар хэлэлцэхийн тулд цуглаан зохион байгуулж байсан аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих