Трамп Москвагийн зочид буудалд биеэ үнэлэгч авчираад Оросын нууц албаны шантаажинд оржээ

7(76)Оросын тусгай албад Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг анх хэрхэн “атгандаа” оруулсан тухай Британы тагнуулиын алба болох “Ми-6”-гийн экс ажилтнуудын бэлтгэсэн 35 хуудас маш нууц зэрэглэлтэй илтгэлийг Buzzfeed нийтэлсэн нь шуугиан тариад байна.

Кремль  2010 оноос Трампыг улстөр лүү оруулж болох хүн гэдгээр нь сонирхон “боловсруулах” тусгай ажиллагаа явуулах үүргийг нууц албаддаа өгсөн гэж тус илтгэлд бичжээ. Жинхэнэ ажиллагаа нь 2013 онд тэрбумтан Москвад ирэх үед болжээ. “Ми-6”-тай холбоотой байдаг Оросын нууц албаны нэгэн нууц ажилтны мэдээлснээр Москвагийн “Ritz Carlton” зочид буудалд буусан Трамп Оросын нийслэлийн дээд зиндааны биеэ үнэлэгчдийг авчирч наргижээ. Харин Оросын нууц алба энэ явдлыг бичлэг хийн бүрэн баримтжуулж авсан байна.  Ийнхүү тэрбумтан Кремлийнхний гарт бүрэн орсон гэнэ. Энэхүү илтгэл нийтлэгдсэн даруйд Трамп өөрийн твиттер хуудсаараа “цэвэр гүтгэлэг, улстөрийн шулмыг агнах гэсэн ажиллагаа” гэж жиргэжээ.

НУУЦ.мн

URL:

Сэтгэгдэл бичих