С.Бямбацогт: Орон нутагтаа сайхан амьдарцгаая

7023

Хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гарсан нь багагүй маргаан дагуулсан асуудал болоод байна. Нэг зүйл хэлмээр санагдлаа. Юуны өмнө иргэдээ нутагтаа сайхан амьдрах боломжоор нь хангах нь туйлын чухал. Миний бие хөдөөгийн тойргоос сонгогдсон, орон нутгийн аж амьдралаа мэддэгийн хувьд алслагдсан болон байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй бүс нутагт амьдарч буй ард иргэд, бизнес эрхлэгчидээ дэмжих хуулийн төслийг анх сонгогдсон цагаасаа хойш гурван удаа өргөн барьж байж батлуулсан. Энэ сараас хэрэгжиж эхэлсэн ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар нийслэлээс 550 км-ээс хол зайд оршиж байгаа аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 50 хувь хөнгөлж, 1000 км-ээс дээш бол 1 хувийн татвар ногдуулж байна.
Ийнхүү зорьж батлуулсан хуулийн цаана иргэд төрж өссөн нутгаасаа дайжиж, алс хязгаар нутаг эзгүйрэх эрсдэлтэй байгаа энэ үед иргэдээ, бизнес эрхлэгчидээ дэмжсэнээр хотын төвлөрөлийг бууруулах, утааг багасгах, сургууль цэцэрлэг эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө нутаг дахь ажлын байрыг бий болгох гээд олон асуудлыг шийдэж байгаа юм. Нутагтаа сайхан амьдарцгаая…

Бямбацогт Сандаг

https://www.facebook.com/byambatsogt.s/photos/a.319443628222001.1073741829.319426791557018/1071642859668737/?type=3&theater


URL:

Нэр: Иймээс тэднийг торгоод өнгөрөөд байх биш нэг сар баривчлах ялаар шийтгэвэл дахин согтуугаар жолоо барихгүй шүү дээ. Огноо: 13 January 2017

Нутагтаа сайхан амьдарцгаая…

Нэр: Иймээс тэднийг торгоод өнгөрөөд байх биш нэг сар баривчлах ялаар шийтгэвэл дахин согтуугаар жолоо барихгүй шүү дээ. Огноо: 13 January 2017

Дундад орны эрчүүдэд хандан Монголд очин эхнэр авахыг уриалжээ

Сэтгэгдэл бичих