О.Ууганбаяр: Намайг хөтөлдөг, хүсэл мөрөөдөлтэй байлгадаг зүйл бол бүжиг
Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, бүжиг дэглээчдийн IV уралдааны үеэр түүний дэглэсэн эрэмгий, гайхалтай бүжгийг сонирхон суухдаа О. Ууганбаяр гэж лав эрэгтэй хүн гэдэгт бат итгэсэн. Харин “Авьяаслаг Монголчууд ” шоуны дараа түүнийг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын тайзнаа 20 гаруй жил бүжиглэсэн авьяаслаг бүжигчин, бүжиг дэглээч бүсгүй гэдгийг нь мэдсэн билээ. “Уран биеийн гоо сайхан ” хэмээгдэж, бүжгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн Э. Ууган-Эрдэнийн яруу, тансаг бүжгийг дэглэсэн энэ бүсгүй хязгааргүй их уран бүтээлийн гэгээн шунал, хүсэл мөрөөдлөөр дүүрэн явна.
-Хөгжим бүжгийн коллежийг 1993 онд төгссөнөөсөө хойш одоог хүртзл театртаа ажиллаж байна. 23 жил тайзнаа бүжиглэсэн бүжигчин тийм ч олон байдапүй байх?
-1993 онд Улсын ардын дуу бүжгийн чуулга байхад нь театргаа орж байсан. Долгорсүрэн багш маань намайг чуулгад хөтөлж оруулсан. Долгорсүрэн багштайгаа учраагүй байсан бол би энэ их айлд багтахгүй байсан ч байж мэднэ. Магадгүй миний бүжгээр явах тавилан байсан юм болов уу. Бүжигчин болох зам мөрийг минь нээж өгсөнд багшдаа маш их баярладаг. Тухайн үед Догоо багш маань намайг “Бүжигчин болох байх” гэзд л театр руу зүтгүүлсэн байх. Намайг анх орж ирэхэд С.Сүхбаатар багш маань ерөнхий бүжиг дэглээч, Ц.Алтангэрэл, Г.Зоригт хоёр гавьяат маань дасгалжуулагч байсан. Бүхий л зүйлийг надад зааж өгч, намайг өлгийдөж авсан хүмүүс. Одоо эргээд харахад урлаг тэр чигээрээ уналтад орж байх үед голомтоо сахиж үлдсэн ч гэх юм уу, ямартай ч чуулгадаа тасралтгүй ажиллаж, тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан юм болов уу гзж боддог.
-Бүжиг дэглээчээр хэзээнээс ажиллах болов?
-Миний хувьд 2002-2005 онд СУИС-ийн бүжиг дэглээчийн ангийг эчнээгээр сурч төгссөн. Д.Баярбаатар багш маань 2001 онд чуулгад орсныхоо дараа “Чи бүжиг дэглээч болох ёстой” гэж зөвлөсний дагуу энэ сургуульд суралцахаар болсон. Тэгэхээр бүжиг дэглээч болох маань энэ үеэс эхэлсэн юм болов уу.
-Төрийн соёрхолт бүжиг дэглээч, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар багшийн шавь гэж таныг хэлж болох юм байна. Бүжиг дэглээчээр ажиллах болсноосоо хойш багшаасаа их зүйл сурсан байх?
-С.Сүхбаагар багш Монгол бүжгийн ноён оргил бүжгэн жүжгийг бий болгосон. Ингэхдээ өнөөдрийн хэмжээнд тултал гаргаж ирсэн гэж болно. Чуулгад анх ороход намайг тосч авсан, бүжиг дэглэлт, эрдэм шинжилгээ, судалгаан дээр маш их тусалдаг байсан. Бүжгээ дэглэж дууссаныхаа дараа багшид харуулахад голыг нь олоод, маш чухал зөвлөгөө өгнө. Хэнийг ямар бүжигчин болох вэ гэдгийг багш маань нэвт шувт хардаг, мэдэрдэг шиг санагддаг.
-Анхны юм бүхэн үнэ цэнэтэй байдаг. Анх дэглэсэн бүжгээ эргээд санахад ямар санагддаг вэ?
-Хамгийн анх дэглэн тавьсан бүжиг минь “Ботгон буйлаан”. Одоо СУИС-д сурч байгаа Золзаяа гээд охиныг жаахан байхад нь Ц.Сэвжид багшийн нэрэмжит уралдаанд зориулан дэглэн тавьж байсан. Одоо ч гэсэн энэ бүжгийг хүүхдүүд их бүжиглэдэг. Чуулгадаа тавьсан анхны уран бүтээл минь ч гэсэн хүүхдийн бүтээл. “Ишиг хөөрхөн нэр” жүжгийн ишигний бүжгийг дэглэж тавьсан. Анх юугаа ч мэдэхгүй байхад минь бүжигчид дунд оруулаад, “За бүжгээ дэглэ” гэсэн. Юугаа ч мэдэхгүй надад бүжигчид маш их дэм болсон. Би л сэтгэж чадвал манай чуулгын уран бүтээлчид бол “ханасан” боловсон хүчин. Салж хагацамгүй тийм сайхан хамт олон. Манай чуулгын бүжигчид хаана ч байхгүй гэж би бардам хэлж чадна.
-Таны урын сан дахь уран бүтээлүүдийн ихэнх нь хүүхдийн бүтээл байдаг уу?
-Миний хувьд хүүхдийн уран бүтээл түлхүү хийдэг. Ямар сайндаа хүмүүс намайг “Хүүхдийн Ууганаа” гээд нэрлэсэн байх вэ дээ. Миний дэглэсэн бүхий л бүжгийг Ц.Сэвжид, С.Сүхбаатар багшийн нэрэмжит хүүхдийн бүжгийн уралдаануудад бүжиглэдэг. Энэ нь надад маш их урам өгдөг. Одоо гэхдээ хүүхдийн бүжгээс гадна өөр төрлийн бүжиг дэглэдэг гэдгээ харуулах гээд хичээж л байна.
-Үндэсний урлагийн их театрын бүжигчдийг харах бүртээ өөрийн эрхгүй бахархах сэтгзл төрдөг. Бас асар их хөдөлмөр үнэртдэг юм.
-“Монгол бүжгийн чуулбар” бүжгийг тоглолт бүрт бүжиглэдэг. Манай чуулгын бүжигчдийн гар, биед нь “орсон” ч тоглох бүртээ маш олон удаа сургуулилт хийж байж тайзнаа бүжиглэдэг. 20, 30 жил тайзнаа бүжиглэсэн энэ бүжгийг хүртэл маш олон удаа бэлтгэж байж тоглодог. Дээрээс нь манай театрын бүжгийн урын сан хэдэн зуугаар яригдана. Тэгээд бодохоор асар их хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа биз. Бүжгийн урлагийн “гол”-ыг нь, үнэ цэнийг нь мэдэрсэн хүн хэзээ ч шантардаггүй. Шантрахгүй л байхгүй бол бүжигчин болохгүй.
-Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч Д.Цэдэн-Иш “Манай чуулгынхан Ц.Сэвжид багшийн нэрэмжит уралдаанд долоон бүжиг дэглээчээрээ залуу халаа хангалттай бэлтгэгдэж байгааг харуулсан гэж бодож байна” гэж хэлж байсан. Залгамж халаа нь сайн бэлтгэгдэж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ц.Сэвжид багшийнхаа өвлүүлэн үлдээсэн зүйлийг хамгаалан авч явах нь бидний үүрэг. Үүний төлөө бүжгийн чуулга урын сангийн бодлогоо маш сайн явуулдаг. Боловсон хүчнээ гадагш нь сургаж байна Уран бүтээлчдээ маш их дэмждэг. Шавь нь болсон бид ч маш их хичээдэг.
-“Авьяаслаг Монголчууд” шоунд таны дэглэсэн бүжгүүд үзэгчдийн сэтгэлд маш их хүрсэн. Үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэх нь зүйн хэрэг байх?
-Баярлалаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга маань Үндэсний урлагийн их театр хэмээн нэрлэгдэх болсноор Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн нэрэмжит бүжгийн алба маань чуулга болж өргөжиж байгаа. Чуулга байгуулах юмсан даа гэсэн үе үеийн бүжигчдийн мөрөөдөл биелсэнд маш их баяртай байна. Миний хувьд чуулгадаа 23 жил бүжиглэсэн. С.Сүхбаатар, Д.Баярбаатар гэсэн Монголын сор болсон бүжиг дэглээчидтэй хамт ажиллаж, энэ том гайхалтай хамт олны нэг хэсэг нь байсны хувьд надад муу бүжиг хийх эрх байхгүй.
-Э.Ууган-Эрдэнэ охинтой холбогдох болсон түүхээсээ ярихгүй юу?
-Э.Ууган-Эрдэнэ 5, 6 дугаар ангийн хүүхэд байхдаа надтай анх уулзсан. Өөрт нь зориулж гурван бүжиг дэглэж өгсөн. Миний дэглэсэн бүжгүүдийг хийж, хүүхдийн бүжгийн бүхий л уралдаан тэмцээнүүдээс шагнал авсан даа.
-Э.Ууган-Эрдэнийн шоунд бүжиглэсэн бүжгуүд үзэгчдэд маш их хүрсэн. Харин та дэглээчийн хувьд бүжгээрээ юуг илэрхнйлэхийг зорьсон бэ?
-Э.Ууган-Эрдэнэ нэг зун над дээр ирэхэд хүүхдийн бүжиг зохихгүй болсон санадсан. Тийм учраас “Нүтгаа санахуй” бүжгийг дэглэж өгөөд явуулсан. Намайг мэдээгүй байхад эхний шатанд энэ бүжгээрээ орж шалгарсан байсан. “Багшаа тэнцчихлээ. Дараагийн шатанд энэ аян дээр бүжиг хийх ёстой” гээд ая бариад ирсэн. Хүнээр төлөөлүүлж хийснээс шувуугаар төлөөлүүлэзд хийвэл баялаг болох юм байна гээд хоёрдугаар шатанд хийсэн бүжгийг дэглэсэн. Э.Ууган-Эрдэнийн төрсөн дүү нь бас мундаг бүжиглэдэг охин байдаг. Дүүд нь янгирын хүсэл мөрөөдлийн тухай бүжиг дэглэж өгсөн байсан юм. Хэрвээ тэнцчихвэл үүнийг л бүжиглүүлнэ дээ гэж бодож байтал шоуг зохион байгуулагчдын зүгээс эхийн тухай бүжиг хийхийг санал болгосон. Хугацаа богинохон байсан учраас Ш.Одонтуяа гавьяатад зориулан тавьж байсан эхийн тухай бүжгээ өөрөөс нь зөвшөөрөл авч тавьсан. Гуравдугаар шатны бүжиг бол мэргэжлийн, маш хүнд бүжиг байсан.
-Бүжгээр хүнийг уйлуулж болдог гэдгийг Э.Ууган-Эрдэнэ таны дэглэсэн бүжгүүдээр харуулж чадсан. Мэдээж тэр үед та өөрөөрөө бахархаж л байсан байх?
-Бүжиг гэдэг гайхалтай урлагийг манай үзэгчид шимтэж үздэггүйдээ л байгаа юм. Түүнээс биш манай агуу бүжиг дэглээчдийн “жинхэнэ бүжгүүд” байгаа. Энэ шоунд үзүүлсэн бүжгүүдээс илүү маш олон гайхалтай бүжиг байгаа шүү дээ. Ц.Сэвжид багшийн “Ээрүүлт”, “Саальчин”, “Адуучин” гээд түүх домог болсон бүжгүүд байгаа. Үүнийг манай үзэгчид мэддэггүй нь үнэхээр харамсалтай. Э.Ууган-Эрдэнэ энэ шоунд оролцож бүжиг гздэг ийм гайхалтай урлаг юм шүү гэдгийг үзүүлж чадсанд бидний хөдөлмөрийн үр дүн оршиж байгаа. Энэ урлагт хүчин зүтгэж байгаагийн хувьд тодорхой хэмжээгээр үзэгчдийг бүжигт дурлуулж чадсан нь миний оруулсан багахан хувь нэмэр гэж бодож байна.
-Таны бүжиг дэглэх онцлог юу вэ?
-Хөдөлгөөн бүхнийг үгчилж, утгажуулж хүргэхийг зорьдгоороо онцлог байж магадгүй юм.
-Уран бүтэзлийн шинэ санаагаа хэрхэн олдог вэ. Шинэ санаа олсон өдөр жигүүр ургаад нисэхээс наагуур юм болох уу?
-Хамгийн сайхан мөч. Уран бүгээлчид санаа гэдэг хамгийн чухал. Амин сүнс нь ч гэж болно. Өөрөө ч эрэл хайгуул хийнэ, бүжигчид маань ч санаа өгнө.
-Бүжигчдийг дүрэлзээд унтардаг гал гэдэг. Таны хувьд бүжигчдийн дүрэлзэн асах хугацаа хэдэн жил гэж боддог вэ?
-Миний хувьд өөрийгөө 35 нас хүртлээ бүжиглэсэн гэж боддог. Хэдэн жил тайзнаа бүжиглэх нь бүжигчдээсээ шалтгаална. Зарим нь дундаас нь орхино, бие физиологоосоо шалтгаална. Үнэхээр чадвартай, чансаатай бүжигчид 20 жил өлхөн бүжиглэнэ. Гэхдээ тэтгэвэрт гартлаа 20 жил тайзнаа бүжиглэнэ гэдэг бол үнэхээр чансаа юм. Ялангуяа манай их театрын бүжиг нь ямар бүжиг билээ, энэ хэмжээний уран бүтээлийг хийгээд даваад ард нь гарахад үнэхээр чансаа шаардана. Бүжигчдийн хамгийн харамсалтай зүйл нь юу гээч. Амьдрал нь тогтоод, жинхэнэ хийж бүтээдэг насан дээрээ иртэл бүжигчний амьдрал нь дуусдаг. Чадаж байсан ч хамаагүй тэр хүнийг тайз нь голдог. Дөнгөж сургуулиа төгсөөд орж ирж байгаа хүүхдүүд хэдэн настай билээ. Урлагийн хүн үүнийг мэдэрч байх хэрэгтэй.
-Бүжигчин хүнд тайзаа орхих мздрэмж хамгийн хэцүү байдаг. Энэ үед танд юу бодогдож байсан бэ?
-Хэцүү байлгүй яахав. Миний хувьд өөрийнхөө хийж чадаагүй зүйлийг дэглэн тавиад, тайзан дээр амьдруулна гэж бодохоор сайхан байдаг. Дэглээч болсон болохоор харьцангуй гайгүй. Одоо СУИС, “Шинэ Монгол” сургуульд багшилж байна. Тайзаа орхино гэдэг бүжигчдийн хувьд хамгийн хэцүү зүйлийнх нь нэг яах аргагүй мөн.
-Бүжгийг та юу гэж тодорхойлох вэ?
-Хүмүүс амьдрах гэж ажилладаг гэсэн үг байдаг. Харин би өөрийгөө ажиллах гэж амьдардаг гэж боддог. Амьдралдаа, гэр бүлдээ хайргай байлгүй яахав. Гэхдээ намайг хөтөлдөг, хүсэл мөрөөдөлтэй байлгадаг зүйл бол бүжиг. Миний аав, ээж, хань, үр хүүхэд зөвхөн миний уран бүтээлээр дамжуулан намайг дэмжих гээд бүжгээр “өвчилсөн” хүмүүс байдаг. Хүссэн бүхнийхээ төлөө зорьж явахад тэд ар талыг минь баттай авч явдаг. Миний гурван хүүхдийг хадам ээж минь хүн болгосон. Би хүүхэдгүй юм шиг л явдаг. Урлагийн хүмүүст сайн ар гэр хамгийн чухал.
-Таны охин бүжигчин үү?
-Бүжиглэнэ, нугарна. Намайг дуурайсан тал бий. Гэхдээ урлагийн хүн биш. Энэ жил АШУҮИС төгсөж байгаа.
-Охины тань зургийг хараад ийм том охинтой гэж үү гэк гайхаж байлаа?
-Би 20-хон настайдаа хоёр ихрийгээ төрүүлж байсан. Тухайн үед чуулгад орохдоо гурван жил хүүхэд гаргахгүй гэсэн гэрээ хийж орсон ч нэг жил гаруй ажиллаад хүүхэдтэй болчихсон. Гурван жилийн дотор хүүхдээ гаргасан бүжигчдээс нэг нь ч эргэж чуулгадаа орж чадаагүй. Харин би эргээд орж чадсан нууц нь миний ихэр охид байсан юм. Сүхээ багш “Манай бүжигчдийн дунд ихэр хүүхзд төрүүлсэн хүн байхгүй. Эргэж ажилдаа ор” гээд гэрээг нь зөрчсөн хүмүүсээс ганцхан намайг ажилд оруулж байсан. Тэгэхээр миний хоёр охин намайг бүжигчин болгосон байгаа биз. Ихэр охин гаргасандаа бүжгийн тогоонд чанагдах хувьтай байжээ гзж одоо ч маш ихбаярладаг.
-Цаашдаа хийхийг хүсч байгаа зүйл олон байгаа байх. Ирээдүйд зорьж төлөвлөж буй зүйлийнхээ талаар хуваалцаач?
-Бүжиглэх үедээ өөрийнхөө хэмжээнд бүжиглэсэн гэж бодож байгаа. Одоо харин мэргэжлийн шавь нар төрүүлэхийг маш их хүсч байна. Сайн бүжигчин, бүжиг дэглээч нар төрүүлэх юмсан, сайхан уран бүтээл хийх юмсан гэж хүсч байна. Уран бүтээлийн шунал ч их байна. Бас бүжгийн урлагийн талаар судалгаа шинжилгээ бага байдаг учраас энэ талаар ажил хийх юмсан гэж бодож төлөвлөж байна.
-Үүнийг л дутуу хийлээ гэсэн зүйлээ шавь нараараа гаргахыг хүсч байна уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Бодож төлөвлөсөн зүйл их байна. Энэ талаараа шавь нартаа ч хэлдэг юм.
О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИ ШУУДАН/
URL: