”Тогтоц сайтай” гэх үсний будагнууд сөрөг нөлөөтэй болохыг анхааруулжээ

15965826_10155677793310898_8039028080036528468_n

Үсний будганд 5000 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг талаар Их Британийн Шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд нийтэлжээ. Мэдээлэлд “Хурдан арилахгүй гэх үйлчилгээтэй энэхүү үсний будгууд нь хуйханд хүрч, арьсны гүнд нэвтрэн орохоос гадна тамхины утаа, агаар дахь элдэв төрлийн хорт бодис, нарны хурц туяатай урвалд орж сөрөг нөлөөллүүдийг үзүүлж эхэлдэг” гэж бичсэн байна. Тухайлбал, үсний будгаас болж тархины хорт хавдар, давсагны хавдар, цусны өвчин үүсэх өндөр эрсдэлтэй гэнэ.

Их Британид энэ мэтээр анхааруулсан маш олон мэдээлэл, судалгаа гардаг ч үсний будаг үйлдвэрлэгч компаниудын сурталчилгаа олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлдөг учраас худалдан авагчид төдийлөн буурдаггүй байна.

Сүүлийн үед эрдэмтэн судлаачид олон нийтэд хандаж “Тогтоц сайтай гэж сурталчилж байгаа үсний будгаар будахаар шийдсэн бол маш цөөн удаа давтан хэрэглэхийг сануулаад үнэхээр байнга будах шаардлагатай бол байгалийн хенна, кофе зэрэг эртний аргыг ашиглах”-ыг зөвлөх болжээ.

О.Анир

Эх сурвалж: Bolortuya Dorj


URL:

Сэтгэгдэл бичих