92 настай ээжийгээ гахайн оромжинд хорьдог байжээ

15966036_1402283726490107_8103954356808985571_nБНХАУ-ын Гуанши хотын нэгэн жижиг тосгонд 92 настай ээжийгээ гахайн оромж мэт харанхуй бохир орчинд олон жил хорьдог байсныг илрүүлжээ.

Энэхүү мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд орон нутгийн цагдаа нар бодит байдалтай танилцахаар очсон байна. Цагдаа нарыг очиход эмэгтэй харанхуй бохир заваан орчинд түгжигдсэн байдалтай байжээ. Эмээг төмөр торон хашаанд түгждэг байсан бөгөөд энэхүү хашаанд тэрбээр маш олон жил хоригдсон байна.

Эмээ өөрийнхөө амьдарч байсан газрын тухай “Би маш олон жилийн өмнөөс хараагүй болсон. Тиймээс ямар орчинд амьдарч байснаа сайн мэдэхгүй байна. Ямартай ч гарт минь элс мэдрэгддэг байсан” хэмээн ярьжээ.

Одоогоор эмээг ингэж хорьсон хэрэгт түүний төрсөн хүү, бэр хоёрыг буруутгаж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа аж.

Харин эмээг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар “Олон жил хоригдсон учраас эмээд маш олон хууч өвчин бий болсон байна” хэмээн ярьжээ.

О.Анир

Эх сурвалж: http://en.people.cn


URL:

Сэтгэгдэл бичих