БЗД-ИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА АСАН Н.БАТСҮХ БАТЛАН ДААЛТАД ГАРЧЭЭ
Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэгдэх Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын дарга асан Н.Батсүх батлан даалтад гарсан гэнэ.
Түүнийг баривчилсны дараа “Их цуурайтын ам”-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан тухай мэдээлэл гарсан билээ.
Түүнийг баривчлагдсаны дараа зарим хэмвлэл дээр Н.Батсүх бус БЗД-ийн дарга нар хууль бус газар олголтын цаана байгаа гэсэн утгатай нийтлэлүүд гарч байсан. Түүнийг өмнө нь ГЕГ-ын орлогч даргын албан тушаалыг хашиж байхад нь мөн л арван сая төгрөгийн луйврын хэрэгт гүтгэж ажлаас нь чөлөөлж байсан тухай нь дурьдсан байдаг. Мөн түүнийг 200 сая төгрөг хэн нэгэнд өгч байсныг газар дээр нь барьсан гэгдэж байгаа ч яг харсан хэвлэлийнхэн байгаа юу гээд Н.Батсүхийг 200-хан сая төгрөгөөр өөрийн толгойг цусдах хүн биш гэдгийг ч сануулсан.
Бүр цаашлаад Н.Батсүхийг зохион байгуулалттайгаар газар зарсан гэх хэрэгт унагаж, үүний ард хэн гэгч эрх мэдэл бүхий дарга нуугдаж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бүр тодруулж хэлбэл, Н.Батсүх нь эрх мэдлийнхээ хүрээнд бусдад газар олгодгийг товойлгоод ар гэрийнхнийг хэл ам гаргаж болохгүй, тэгвэл ял нь нэмэгдэнэ гэж хуулийнхан сүрдүүлсэн гэсэн байдаг. Энэ бүхнээс харахад Н.Батсүхийн ар гэрийнхэн дээрх сонинд уг нийтлэлийг захиалж бичүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, сэжигтний ар гэрийнхэн хууль бус газрын наймаа гэгчийн цаана БЗД-ийн удирдлагууд байгаа гэж үзэж байгаа гэдэг нь илэрхий болсон.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Н.Батсүхийг ам нээх вий гэж айж байсан хүмүүс батлан даалтад авсан байхыг үгүйсгэхгүй аргагүй юм. Ямартай ч Монголын өнөөгийн нийгэмд жинхэнэ хэргийн эзэд бус гар хөл болсон нөхөд нь хэргийг үүрч, ял аваад хэдхэн жил шоронд суудаг моод дэлгэрээд байгаа. Түүх давтагдах нь уу, аль эсвэл..
Н.Түвшин
Эх сурвалж:
URL: