Жүжигчин Э.Тодгэрэл хошин урлагийн залуусыг бухимдуулав
УДЭТ-ийн жүжигчин, СТА Э.Тодгэрэл “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт орохдоо хошин урлагийн жүжигчдийг бага үгүй шүүмжлэн ярьсан нь салбарын бусад залуу жүжигчидэд тийм ч таатай санагдаагүй бололтой.
Түүний энэ нэвтрүүлэгт оролцсон шүүмжлэлд “Шинэ Үе” продакшны залуу жүжигчин Отгонтунгалаг нэлээд бухимдан өөрийн фэйсбуук хуудаснаа мөн хариу тайлбар өгсөн байна.
“За юу ярьчиваа энэ хүн. СТА Тодгэрэл УДЭТ-ийн жүжигчин хүн байж ийм юм ярьж байдаг. Адилхан урлагийн хүн байж хошин урлагийг юу гэнэ үү. Зүгээр нэг онигоо, хэн нэгний алдаа факт дээр тоглодог гэнэ үү. Бид нар тоглолт гаргахын тулд бүхэл бүтэн хоёр сар бэлдэж, хөлс хүчээ дайчилж гаргадаг Бид тоглолтоо гаргахдаа хэлэх гэсэн санаатай, амьдралын алдаа оноо бүгдийг харуулдаг. Тайзан дээр уйлж дуулж бүрэн хэмжээний тоглолтыг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг хичээж яваа хүмүүс. Адилхан урлагийн хүн байж , дээрээс нь хошин урлагийн талаар ямар ч мэдлэггүй байж ингэж амныхаа зоргоор ярьж байдаг. Өөрөө их л мундаг хүн юм шиг байна. Хошин урлагийн тайзан дээр гараад 1000 үзэгч инээлгэж чадах уу гэж асуумаар санагдчихлаа. Залуу хүн байж ийм өчүүхэн бодолтой байх гэж. Өөрийгөө би гэж бодсон цагаас мөхөл ирдэг гэдэг үг байдаг байх аа” хэмээн бичсэн байв.
Түүний энэ үгийг хошин урлагийн хамтлагийн бусад залуу жүжигчид ч ихээхэн дэмжсэн байв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ҮНЭН ХЭЛЖ, хошин урлаг гэж оюуны хомсдол, тархины тураалтай, дээр нь бүдүүлэг, соёлгүй тэнэг мангар хөлдүү царайлж байж мөнгө олох гэж ядцан шогийн үзүүлбэр шүүдээ
Юун сургамж ухаан хайрлах, бүүр хүмүүсийн оюун ухааныг буртаглаж байдаг хогийн юм. Ичиж үхмээр.
Үнэн хэлжээ Хошин шогийхон арай л дэндүү сүүлийн үеийхэн бүр авах юум байхгүй юу хэлэх гээд байгаа нь ойлгогдохгүй орилж хашгирсан элдэв хараал ерөөл хэлсэн л хүмүүс байдаг. Өөрсдийн оюун ухаанаараа уран бүтээл хийдэггүй үргэлж хүн дуурайж, дуулж бүжиглэдэг бүх юумыг нь хуулбарладаг шүү дээ