Сэрэмжлүүлэг: Дуудлагын жолооч согтуу байх тохиолдол гарсаар байна
2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
БГД-ийн нутаг Өргөөгийн гудамжинд Ford Transit маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон.
БЗД-ийн нцутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан.
Сүүлийн үед дуудлагын такси болон жолоочийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байгууллага ихсэж байгаатай холбогдуулан дуудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл зам тээврйин осол гаргах тохиолдол гарах болсон. Иймд иргэд та бүхэн бүрэн даатгагдсан, найдвартай такси үйлчилгээ болон дуудлагын жолоочоор үйлчлүүлэхийг зөвлөж байна.
ТАНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД БҮХНЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ.
URL: