Сангийн сайдыг оны шилдэг эдийн засагчаар нэрлэлээ

Монгол дээд сургууль, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын тул хамгаалах нийгэмлэг хамтран Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд оруулсан онолын болон практик хувь нэмрийг нь үнэлэн Оны шилдэг эдийн засагчдыг тодруулдаг уламжлалтай.

Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулж буй шилдэг эдийн засагчдад олгодог “Алтан тул”-ын эзэд тодроод байна.

Сангийн сайд С.Баярцогтыг дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын хүнд цаг үед Сангийн яамыг толгойлон авч явж, Төсвийн тогтвортой байдлын хууль гаргах, хөтөлбөрт суурилсан төсөв бий болгоход томоохон алхам хийсэн, орон нутагт төсвийн эрх мэдэл шилжүүлсэн, улс төрийн намуудын популист амлалтыг хязгаарласан, олон улсын байгууллагатай хамтран “Стайнд бай” хөтөлбөрийг монгол улсад анх удаа амжилттай хэрэгжүүлсэн гэх мэт төсвийн рефорумыг чадамгай удирдан, Монголын эдийн засгийн хямралыг амжилттай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн зэрэг үзүүлэлтээр “Оны шилдэг эдийн засагч”-аар тодруулсан байна.

Мөн Монгол мал хөтөлбөрийг санаачлан боловсруулах болон Төлөвлөлтийн яам байгуулах гэх мэт дэвшүүлсэн олон санал санаачлагыг нь үнэлэн УИХ-ын гишүүн Д.Балдан–Очир, Цаасгүй татварын орчинг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт томоохон шинэчлэл хийсний төлөө Татварын Ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Мөнгөний бодлогын алдаа, төв банкны шинэ үүрэг, Монголын инфляцийн шалтгааны талаар цуврал нийтлэл бичсэний төлөө судлаач Б.Оюунбилэгт, Мянганы замын Дашинчилэн-Өгий нуурын чиглэлд хийсэн томоохон бүтээн байгуулалтын төлөө “Бэрх зараа” компаний захирал Ц.Бат-Эрдэнэ нарыг шалгаруулжээ.

Ирэх долоо хоногт тэдэнд  “Алтан тул” цомыг гардуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих