Хээгүй А.Хишигдалай банана хэрхэн идэв

37Нэр хүндтэй, авьяаслаг дуучдын нэг бол А.Хишигдалай билээ. Тэрээр анх  “Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас  ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн түүхтэй. Өвөрмөц хоолойтой түүнийг DOLY’s продакшин хоёр жил гаруйн хугацаанд продюсерлож хэд хэдэн дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж чадсан.

    Түүний дуулах чадвартай хэн ч маргахгүй биз. Харин дотоод зан чанарыг нь хүмүүс “Хээгүй” хэмээн дүгнэдэг. Элдэв маяггүй өөрийнхөөрөө байж чаддаг гэлцдэг.  Тэгвэл түүний банана идэж буй бичлэг олныг бүрэн гайхуулсан гэхэд болно. Тус бичлэгийн дор хүмүүс янз бүрийн сэтгэгдэл үлдээжээ. Тухайлбал, “Элдэв маяггүй гэдгээ батлахын тулд худлаа жүжиглэж байна. Маяггүй болох гээд ядчихсан юм” гэжээ. Харин зарим нь “Өлссөн үедээ хүн яаж ч идэж болно. Хөөрхөн байна” гэх мэтээр бичсэн байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам


URL:

Сэтгэгдэл бичих