Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйжээ

medee_6(1)Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нэг хэсэг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг шонхрын наймаа хийлээ хэмээн буруутгаж, байсхийгээд л хэвлэлийн хурал зарладаг болсон.

Тэгвэл өнөөдөр БОАЖЯ дээр болсон төрийн бус байгууллагуудын уулзалтын үеэр Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайдаас уучлалт гуйжээ. Тэрбээр шонхор шувууны экспорттой холбоотой асуудлаар салбарын сайд шийдвэр гаргасан хэмээн андуу ташаа бодож явснаа хүлээн зөвшөөрчээ. Өөрийнх нь хамгийн сайн мэддэг салбар ан амьтантай холбоотой хууль бус асуудал гарвал хамтран таслан зогсоохоор хамтран ажиллахаа ч хэлсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих