Ам руугаа алгадуулав

УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар ам руугаа алгадуулжээ. Түүнийг алгадсан хүн нь төрсөн ах Батын Батцэнгэл. Тодруулбал, Зоос банк зээл төлөлгүй луу унжаад байгаа нөхдийг нэр ус, зураг хөрөгтэй нь сонин дээр гаргаж өрөө төлөхийг шаардаж.

Тэр дунд эрхэм экс гишүүний төө зайгүй төрсөн ах “Тумбааш Холдинг” ХХК-ийн захирал Б.Батцэнгэл заларч. Сонгууль дөхөж байхад нэр баастлаа хэмээн экс гишүүн уур уцаараа барьж ядан ах руугаа утасдаж, зээлээ цагт нь төлөх нь яасан юм бэ хэмээн хашигчтал ах нь өөдөөс нь чиний 2008 оны сонгуулийн зардлыг нөхөх гээд амжихгүй байна.

Нэр дэвшээл гарч чадаагүй юм байж юундаа хашигчаад байгаа юм бэ. Бөөн зардал гаргаснаа мартаа юу. Тэгээд ч Монгол Улс чамаар дутах нь юу л бол гэсэн хариу барьжээ.

Үнэндээ ч анх УИХ-д гарахдаа 100 төгрөгийн зайрмаг тарааж мөхөөлдөсний хүүхэд хэмээн цоллуулсан Б.Батбаатар 2008 онд арай өөр юм тараах гэж чамгүй хөрөнгө зарсан хойно хэлэх үггүй болж утсаа салгасан гэнэ лээ.

chuhal


URL:

Сэтгэгдэл бичих