“Офшортон” С.Баярцогтын сонгуулийн сурталчилгаанд ямар компаниуд хандив өгсөн бэ..

9(59)Саяхан “офшортон” С.Баярцогтын эсрэг цуцалтгүй тэмцэгч Цэнхэр үст Цэрэнгийн кафег сүйтгэж бузарласан. Олон хүн үүнийг Сэлэнгэ хавиас шидсэн “чулуу” гэж хардаж байгаа. Цэнхэр үстэд адлагдсан С.Баярцогт өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасан ч нэр дэвших гэж нэлээд “бэрх” замыг туулсан. Эхлээд намын дарга нь офшорын хэрэгт холбогдсон гээд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Дараа нь нэг тойрогт өрсөлдөгчид нь бас унагах гэж оролдсон ч яаж ийгээд нэр дэвшсэн. Нэр дэвшихэд нь нэлээд олон компани хандив өгсөн гэнэ. Үүнд “Анунгоо”  15,0 сая, “СББ Трейд” 15,0 сая, “Спирт бал бурам”  15,0 сая, “Өег”  5,0 сая, Нью эрхэм 2,0 сая, “Шинэ төр хурах” 15,0 сая төгрөгийг тус тус УИХ-д сонгогдоорой хэмээн хандивлажээ.

НУУЦ.мн

URL:

Сэтгэгдэл бичих