“Цаст констракшн” компанийг шүүхэд өгчээ
Өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн давхар тааз нурсан. Тухайн үед онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газрынхан ажиллаж, дүгнэлт гаргахаар болсон ч уг асуудал шүүхэд шилжжээ. Учир нь тухайн тасгийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Цаст констракшн” компани одоог хүртэл засвар хийгээгүй байна. Тиймээс хагалгааны өрөөг битүүмжлээд байгаа аж. Тус мэс заслын өрөө бүхий өргөтгөлийг 2013 онд нийт 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэж байжээ.
Хагалгааны өрөөг битүүмжилсэнтэй холбогдуулан тус эмнэлгийнхэн яаралтай хагалгаагаа хийх боломжгүй байгаа юм байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд яаралтай хагалгаагааг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлэхээс аргагүйд хүрсэн байна. Харин энгийн хагалгаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм байна.
Б.Анир
http://www.zaluu.com/read/ef18158a
URL: