Цагаан суваргын зэсийн агууламж Оюу толгойнхтой дүйцнэ

e610e4b56d4e8488031ac189b95a4057Канадад бүртгэлтэй “Кинкора Коппер” компани Монголын зүүн Цагаан суваргын ордод судалгаа шинжилгээ хийж, зэсийн баяжмалын агууламж нь Оюу толгойнхтой ижил болохыг олж тогтоосон байна.

“Proactiveinvestors.com” сайтад бичсэнээр зүүн Цагаан суваргын зэсийн агууламж олон улсад өрсөлдөхүйц түвшинд болох нь нотлогдсоноор дэлхийн хэмжээний зэс-порфирын орд хэмээн тооцогдох бололтой.

“Кинкора Коппер” компани ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Сэм Спринг ярихдаа “Сүүлд хийсэн шинжилгээний үр дүнгээр Цагаан суваргын зэсийн агууламж нь Оюу толгойнхтой үндсэндээ ижил төстэй болохыг олж тогтоосон. Энэхүү таатай үр дүн нь ойрын ирээдүйд Цагаан суваргын орчимд хайгуул шинжилгээ хийхэд тэргүүлэх үүрэгтэй байх болно” гэжээ.

Тус компанийн хөрөнгө оруулагчид Сэм Спрингийн ирэх хаврын төлөвлөгөөнүүдийг эцэслэн хянаж байгаа аж.

Монголын өмнөд нутгийн говь цөлд орших Цагаан суварга дэлхийн хамгийн сүүлд олдсон, хөндөгдөөгүй зэсийн орд газар бөгөөд зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай ойрхон оршиж байгаа юм.

Т.Мунаа

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих