“ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ”
1778 онд дөрвөн уулын дунд их хүрээ сууршсан. Үүнээс үүдэн 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон хэмээн зарим домогт өгүүлдэг.
Бас нэгэн домогт энэ толгой буй газар тэгш тал байжээ.
Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.
Энэ бүхнийг харж гайхширсан Богд хаан шадар сайдуудаа цуглуулан их хуралдай зохион өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл нь:
– Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов.
Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг Бадам хатан тайлахдаа:
– Энэхүү домог Богд хааныг шүүмжилсэн далд утгатай юм байна. Төвдөд их олон ламтай. Тэр ч утгаараа тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан буй за хэмээн ярьсан байдаг.
Энэ мэт долоон янзын домог өнөө ч гар бичмэлээр Улаанбаатарын музейд хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Харин шинэ засаг оршин тогтнох цагт Зайсан толгойд 1956 онд анхны суварга боссон байдаг. Үүний дараа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж 1969 онд уран бүтээлчдийн баг хоёр жил шахам ажилласнаар одоогийн сүрлэг хөшөө буй болсон түүхтэй юм байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж орой дээрээс нь дөрвөн метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байгаад саяхнаас ил болжээ.
Зайсан толгой нь 300 метр урт буюу 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг нэгэн цаг үеийн үнэт түүхийг хадгалсан бүрэн цогцолбор болж чадсан. Үүний зэрэгцээ ХХ зууны сүүл хагаст нийслэл Улаанбаатар хотыг харах гол цэг болсон юм.
www.zindaa.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
…Төрсөн нутаг минь одоо гишгэх газаргүй болжээ хөөрхий…Ямар ч бодлогогүй баахан газар олгогдсоны эцэст дээрээс нь харахад зайсангийн ам тун ч замбараагүй харагдаж байна.
энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.