Хамгийн аймшигтай сүнстэй байшингууд

1201701101484001131Та сүнс байдагт итгэдэг үү? Хүн бүхэн л гуравдагч ертөнц, сүнс хэмээх зүйл байдаг талаар төдийлэн итгэдэггүй. Харин ном сурвалж, сүнсний талаар баримтууд дээр сүнсийг хэдийн үхсэн ч, түүнийгээ мэдэлгүй бидэнтэй цуг оршсоор байдаг талаар өгүүлдэг. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн олон эрдэмтэн судлаачид, хүмүүсийн анхаарлыг татдаг, хамгийн аймшигтай 10 байшинг танилцуулж байна.

1″Лемп Маншон”

Энэхүү байшин нь анх 1868 онд, АНУ-ын Миссури мужид баригджээ. Байшингийн анхны эзэд нь Лемпийн гэр бүл байсан бөгөөд хүү Фрэдерик Лемп (Frederick Lemp) учир битүүлгээр нас барсан аж. Түүнээс хойш гэр бүлийн гишүүд толгой дараалан, нас барцгаажээ. Гэвч өнөөг хэр нь тэдний үхлийн шалтгааныг олоогүй гэдэг. Түүнээс хойш шөнө бүр байшинд хүүхдүүдийн инээх чимээ, хөгжим чанга хангинаж, цонхоор бараан сүүдрүүд үзэгдэх болсон гэнэ. Хотын оршин суугчид өнөөг хэр нь тус байшингаас жийрхэж, холуур тойрон өнгөрдөг байна.

2″Торре де Кассио”

Мексикийн колончлолын үед анх баригдаж байсан тус байшин нь хамгийн өнө эртний барилгад тооцогддог. 1630-аад оны сүүлээр байшингийн эзэн Хуан Мануэль де Солорсано (Juan Manuel de Solórzano) хэмээх эр өөрийн эхнэр, хөршүүдийнхээ амийг харгисаар хороосон түүхтэй. Тэр цагаас хойш хүмүүс энэхүү байшингаас жийрхэж, сүнстэй хэмээх болсон гэдэг. Энэхүү яриаг батлах шиг шөнө бүр байшинд гэрийн эд хогшил хөдлөх, хагарах зэргээр хачирхалтай зүйлсүүд тохиолддог байжээ.

 

3″Фухлингений байшин”

Тус байшин нь Герман улсад байдаг бөгөөд өдгөө хамгийн аймшигтай, жихүүдэс хүргэм байшингуудын нэгт багтаад байгаа аж. Колончлолын үед, тус байшинд маш олон залуу хосууд нуугдан, нууцаар болздог байжээ. Улмаар тэдний хайр ил болж, баривчлахаар очиход, хосууд өөрсдийгөө байшинд дүүжлэн хороосныг олсон байна. Тэр цагаас хойш тус байшинд орсон хосуудад үргэлж муу зүйлс тохиолдох болж, амиа хорлох, учир битүүлгээр нас барцгаах болсон гэдэг.

 

4″Лалаурие Маншон”

АНУ-ын Луйзана мужын Рояал гудамжинд байрлах тус байшин нь 3 эздийн үхлийг үзжээ. Мөн зуун зуун боолууд хороогдсон гэх бөгөөд түүнээс хойш хараагдсан хэмээдэг. Хотын оршин суугчид хажуугаар нь өнгөрөхөөс хүртэл жийрхэж, холуур тойрч явдаг гэнэ.

 

5″Кинта да Хункоса”

Энэхүү хуучны фермийн байшинд Барон (Baroн) болон тэдний гэр бүл учир битүүлгээр нас барсан байна. Нутгийн хүмүүсийн яриагаар тус байшингийн эзэн маш хартай хүн байсан учраас эхнэрийнхээ амийг бүрэлгэж, улмаар өөрийгөө хороосон хэмээдэг. Гэмгүй эхнэрээ хардаж, моринд чирүүлэн, үхэн үхтэл нь тамлан хороосон бөгөөд үүнийхээ дараа хүүхдүүдээ ч мөн хөнөөжээ. Түүнээс хойш тус фермийн байшин эзгүйрч, хүмүүс хүртэл очихоо байжээ.

 

6″Жошуа Уордын байшин”

Хүйтэн хөндий, аймшигт байшин нь 1784 онд баригдсан бөгөөд Английн Массачусетс мужид байрладаг юм. Үүнд маш олон гэмт хэрэг үйлдэгдэж, олон бүсгүйн зовлонт нулимсаар дүүрсэн хэмээгддэг бөгөөд хажуугаар нь өнгөрөх төдийд нуруугаар хүйт даан, харах төдийд айдас нөмөрдөг байна. Өдгөө тус байшинд сүнс орогнодог хэмээн үздэг аж.

 

7“Chaonei No. 81”

Хятадын Бээжин хотод байрлах энэхүү балгас болсон сүнстэй байшин нь дэлхий дахинаа алдартай. Франц ур маягыг ашиглан, тоосгоор урласан өнө эртний байшин нь анх сүм байсан гэдэг. Тус байшинд орсон хүн ор сураггүй алга болж, охид бүсгүйчүүд ихээр ирж амиа хорлодог байна. Мөн 2014 онд “The House That Never Dies” гэх аймшгийн кинонд энэхүү байшинг ашигласан байдаг билээ.

 

8″Рэнхамын тэнхим”

1637 онд баригдсан “Рэнхамын тэнхим” нь Англи улсад байдаг бөгөөд тус байшинд дарагсан сүнсний зургууд нь тун ч алдартай билээ. Энэхүү байшинд амиа алдсан маш олон хүн байдаг төдийгүй тэдгээрийн сүнс нь байшиндаа хорогдож, элдэв авир гаргадаг байна.

 

9″Амитевиллегийн байшин”

Нью-Йорк хотын зүүн хойд хэсэгт орших тус байшинд 1974 оны 11-р сарын 13-ны шөнө аймшигт үйл явдал тохиолдсон юм. 23 настай, гэр бүлийн ууган хүү Роналд Дефео (Ronald DeFeao) 2 эрэгтэй дүү, 2 охин дүү, аав, ээжийгээ буудаж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн аж. Тэдний цогцсыг орноос нь олсон бөгөөд аймшигт үйл явдал болох мөчид тэдний хөрш, цагдаад дуудлага өгч, хүүг баримвчлуулсан байна. Хүү хожим өөрийн хийсэн аймшигтай үйлдлийг огт санахгүй байснаас гадна хамгийн сонирхолтой нь, хэн нэгэн түүнд энэ аймшигтай хэргийг хий хэмээн шивнэсэн гэжээ. Тэдний байшинг удалгүй дуудлага худалдаагаар зарсан гэдэг. Өнөөг хэр нь тус байшинд хүүхдийн инээх, уйлах чимээ, хөлийн чимээ сонсогддог гэнэ. Болсон явдлаас сэдэвлэж, 2005 онд “The Amityville Horror”  киног хүртэл бүтээсэн байдаг.

 

10″Винчестерийн байшин”

Калифорни мужид байрлах тус байшинг 1881 онд гэрийн эзэн Оливер Винчестер (Olivier Winchester)-ийн бэлэвсэн гэргий анх сүнстэй хэмээн олонд зарлажээ. Тус байшин урьд нь зэвсгийн үйлдвэр байсан бөгөөд маш олон хүмүүс нас барсан гэдэг. Улмаар гэрийн эзэнд аймшигт сүнс, үзэгдлүүд үзэгдэж байснаас гэрээ орхин нүүжээ. Өдгөө энэхүү сүнстэй байсан нь жуулчдын хамгийн ихээр зорин очдог газруудын нэг болсон юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих